Тас.мн сайтаас гаргадаг энэ сарын зурхайгаа уншаарай
Хонь
Сарын эхээр аливааг хэт өөртөө хүлээж авах нь ирээдүйд маш олон асуудал үүсгэж магадгүй. Эрч хүчтэй идэвхтэй байдал тань бага зэрэг буурч хуримтлагдсан асуудлаа зохицуулж чадахгүйд хүрнэ. Ямар нэгэн нөхцөл байдлын улмаас хийж байгаа зүйлээ түр хугацаанд зогсооход хүрнэ. Түүний эд материалын олдоц тааруу, бизнес эрхлэгчид ашиг орлого муутай байх нь олон хүний сэтгэлийг зовооно. Гэнэтийн аваар осол, байж болох бүхий л аюулаас өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ хамгаалахыг зөвлөж байна. Хайр сэтгэлийн асуудлыг амжилттайгаар шийдвэрлэх боломж гарна. Хэрвээ таны тайван байдал алдагдаж буй мэт санагдвал хайр дурлалын асуудалдаа анхаарлаа хандуул. Өөрийнхөө мэдрэмжид найдвал өөртөө хэрэгтэй байгаа зүйлээ олж авах болно. Сарын дундуур ажлаас өөр зүйл боддоггүй түмэн завгүй байдаг хүмүүст өнөөдөр гэнэтийн сайхан боломж тохионо. Бодлогогүй амлалт мөн хийсвэр үүрэг биелүүлэх гэж бүү оролдоорой. Магтаал сайшаал болон шагнал урамшуулал горилно. Хууч өвчнөөсөө салах гэж нэлээн хичээсний үр дүнд таатай үйл явдал тохионо. Харин сарын сүүлээр хайрын харилцаанд ямар нэгэн дэвшил гарах ч зарим нэг нөхцөл байдлын улмаас тодорхойгүй хугацаагаар зүрх сэтгэлийн асуудлаа хойш тавихад хүрнэ. Зарим хүмүүсийн албан тушаал ахих магадлалтай. Мөн ажлын ярилцлага амжилттай болж шинэ эхлэлээ эхлүүлнэ. Таны хичээл зүтгэл эргэн тойрны олон хүнд нөлөөлж та зөв хандлагыг эхлүүлж бусдын хүндлэлийг хүлээнэ.
Үхэр
Сарын эхээр албан ажлаас гадна хувийн ажилд нэлээдгүй хугацааг зориулна. Энэ ордны бүсгүйчүүдийн ихэмсэг, өөртөө итгэлтэй байдал нь тэднийг аливаа төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн нөлөө үзүүлнэ. Олны дунд маш том сөргөлдөөн үүсэж магадгүй байгаа тул та анхаарлаа өөр тийш хандуулахыг хичээ. Эс тэгвээс та тэдний бай болж мэднэ. Мэргэжлийн хүрээний ажил төрлүүд дээд зэргийн сахилга бат, зохион байгуулалтыг шаардаж байна. Амьдралд итгэх итгэлээ алдахуйц сэтгэл тавгүйтэж айдас түгшүүрт автаж болзошгүй. Сарын дундуур ахмад настнууд болон аав ээждээ өөрийн халамж анхаарлыг мэдрүүлж өөрийгөө үнэлүүлнэ. Ихэнх хүмүүс хүүхдийнхээ амжилтаар бахархах болно. Өөрийгөө улам хөгжүүлэх талын ямар нэгэн үйл хийгээрэй. Хайр сэтгэлийн талдээр бүхнээс илүү аз жаргалтайд байна. Бүтээл туурвих нь агуу их баяр бахдал авчирч хүссэн үр дүнг авчирна. Биеийн энерги эрч хүч өндөр байхаас гадна дур булаам байдлаараа бүхнийг тэргүүлэхээр байна. Таны овсгоо самбаа тэсвэр тэвчээрээс олон зүйл шалтгаалах болохыг санаарай. Та аливаад шаргуу, зорилгодоо хүрэхийг тэмүүлдэг зангаа бусдад харуулахыг хичээх хэрэгтэй. Худалдаа наймаа, гэрээ хэлэлцээр хийхэд таатай. Хөрөнгө оруулалт, мөнгө санхүүтэй холбоотой бүхий л ажил амжилт дагуулна. Харин сарын сүүлээр амьдралын чадамж ердийнхөөс буурч биеийн байдал муудсанаар толгой өвдөх магадлалтай. Эрүүл мэндэд ноцтой асуудал үүсэж мэднэ. Урам хугарахаас зайлсхийн тулд мөнгөтэй холбоотой ажил болон албан бичиг хэргийн бүрдүүлэлтэд анхааралтай хандаарай.
Ихэр
Сарын эхээр бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа сайжруулах нэрийдлээр ямар нэгэн эрсдэлтэй аз сорьсон алхам хийхэд тохиромжгүй үе гэдгийг санаарай. Үл хөдлөх хөрөнгө, томоохон эд зүйл худалдан авахад таатай. Ганц бие хүмүүс хайр дурлалын хойноос хөөцөлдөхөөс илүүтэй өөрийнхөө мэдлэгийн хүрээг тэлэх нь ирээдүйг нь гэрэлтүүлэх болно. Амьдралын идэвх муутай эрчүүдийн хувьд хийхээр сэдсэн ажил нь буруудаж дотнын хүмүүсийн зэмлэлийг хүртэнэ. Ажил хэрэгтэй холбоотой шийдвэрлэх асуудлаа ганцаар шийдсэний хэрэггүй. Хайр дурлалын харилцаанд бэрхшээл үгүй. Хэвийн сайхан үргэлжилнэ. Харин эрчүүдийн хувьд сэтгэл гутралд өртөж болзошгүй тул аливаа тэнэг бодлоо таягдан хаяж хэн нэгэнтэй дотроо онгойтол ярилцаарай. Сарын дундуур ямар ч ажил барьж авсан түүнийг өндөр түвшинд хийх ёстой гэж зүтгэх хэрэггүй. Бусад ажилчдын үгийг сонсож харилцан зөвлөлдөж алтан дунджийг баримтлаарай. Гадаад дотоодод зорчих шаардлага тулгарсан ч та асуудалгүй ажлаа амжилттай дуусгаж чадна. Та мэргэжлийн салбарт нээлт хийж таны бүтээлийг олонд дэлгэнэ. Харин сарын сүүлээр амьдралын мөн чанар, зорилгоо тодорхойлж төлөвлөхөд таатай. Хэн нэгний муу нөлөөнд автахгүй байхыг хичээгээрэй.
Мэлхий
Сарын эхээр хайхрамжгүй, хэнэггүй байдал тань танд сайн нэгнийг өөрөөсөө түлхэхэд хүрч магадгүй. Хайр дурлалын адармаатай явдлаас холхон байхыг зөвлөж байна. Найз нөхөд, хамт олноо гэр бүлээс өөрцгүйгээр үзэж, анхаарал тавьж хандлагаа өөрчилснөөр та хувь илүү амжилтыг олох болно. Хувийн амьдралтай холбоотой ямар нэгэн уулзалтууд бүтэмжтэй байх бөгөөд харилцагч хүндээ хүндэтгэлтэй хандаж, тайлбар үгийг нь таслалгүй сайн сонсогч болж өгөөрэй. Хамгийн хайртай хүнийхээ итгэлийг алдах зүйл бүү хий. Хийсэн бүтээсэн болгоноо үнэлүүлэх, өөрийнхөө чадварыг таниулах зэргээр ажилдаа нэр хүнд байр сууриа дээшлүүлнэ. Агаарын даралтын нөлөөгөөр бие тавгүйтэх, сэтгэл санаа тогтворгүй байдал үүсэж мэднэ. Гэр бүл дотнын хүмүүсийн хүрээнд бага хэмжээний баяр тэмдэглэж, аз жаргалыг авчирна. Сарын дундуур төлөвлөөгүй ямар нэгэн нөхцөл байдлын улмаас санхүүгийн нэлээд зардал гарч эдийн засгийн байдлыг тань доголдуулж магадгүй. Амьдралын чадамж, сэтгэл санааны сэргэлт нь зөв шийдвэр гаргахад ихээхэн нөлөөлнө. Нөхцөл байдлаа үнэн зөвөөр үнэлж биеэ авч явах байдлаа хэрэгтэй цагт нь өөрчилж чадвал хүндрэлтэй байдлаас амархан гарна. Сарын сүүлээр дотнын хүмүүс болон хамаатан саданд тань тохиолдох сэтгэлийн дарамт нь тайвшрах боломж олгохгүй. Та хэр өндөрт гарахыг тэмүүлнэ тэр хэрээр хүч хөдөлмөр, цаг хугацааг зарцуулна гэдгээ мэдэрч ажил амралтаа зөв хуваарилахыг зөвлөж байна. Томилолтоор явах, гадаадад аялах зэрэг нь танд ихээхэн сургамж, туршлага болж өгнө. Найз нөхөд хамаатан садны хүрээллээс танд ирэх шүүмжлэл багагүй байж та олны анхаарлын төвд орж магадгүй.
Арслан
Сарын эхээр та өөрийн хүсэж байсан хэмжээгээр эд баялаг цуглуулж чадахгүй ч ямар нэгэн зүйлээр дутагдахааргүй материаллаг байдлаа дээшлүүлнэ. Бие махбод нэлээд муудаж магадгүй тул эртнээс өөртөө анхаарал тавь. Шинээр ажилд орсон хүмүүсийн туршилтын хугацаа дуусаж үндсэн ажилтан болох эсвэл бүр ажилгүй болох хоёр сонголтын зааг дээр ирсэн байна. Ихэнх хүмүүс авьяас чадвараа гайхуулж нэр төртэй, алдартай хүмүүстэй мөр зэрэгцэн хамтран ажиллах таатай боломж гарч ирнэ. Аливаа уулзалт болон холбоо харилцаа нь ойрын хугацаанд мэдэгдэхүйц үр дүнг авчирна. Хувийн болон нийтийн ашиг сонирхлын хоорондын тэнцвэрийг барих шаардлага гарна. Өөрөө өөрийгөө хянах нь хариуцлагатай, итгэлтэй, хүндтэй байхад тань гол үүрэг гүйцэтгэнэ. Эмэгтэйчүүд тийм ч хялбар ааштай биш хэдий ч хамтрагч болон хосоо сонгохдоо нэг их хатуурхахгүй бололтой. Сарын дундуур хэн нэгний хардлага сэрдлэгээс болж та сэжигтэн, эсвэл гэм хийсэн хүний тоонд орж хянагдах, шалгагдаж магадгүй. Асуудлыг зохицуулах гэж зүтгэсний хэрэггүй. Ажлын нөхцөл байдлын улмаас зарим нэг хүний чадварыг ашиглах, мэргэжилтэнд хандах, өрсөлдөгч байгууллагаас туршлага судлах шаардлага гарч магадгүй. Бурхан шашны үйл хийх, сүслэн мөргөх зэрэг нь танд ариуслыг мэдрүүлж, алдсан итгэл найдвараа олж авахад тань туслах болно. Машин тэрэг техник нь таны хамгийн дуртай зүйлсийн нэг болж, түүнийгээ амьдралдаа томоохон байр суурь эзлэхүйц ажлаа болгох гэж оролдоно. Дотнын найзтайгаа зөвлөлдөх шаардлага тулгарвал тусдаа уулзаж нөхцөл байдлаа тайлбарла. Танд ямар ч хэцүү шийдвэр байсан амжилттай зөв сонголт хийхэд тусалдаг хүмүүсийн нэг нь найз чинь байх болно.
Охин
Сарын эхэнд ямар нэгэн шийдвэр, хариу хүлээхээс гадна хүмүүсийн тавьсан гомдол санал түүнийг хэрхэн засах талаар бодож эхэлнэ. Хойшлуулж болохгүй чухал шийдвэрийг гаргах шаардлага тулгарна. Дээд газрын тушаал шийдвэр нь хамт олны эсрэг байж тэдний дургүйцлийг хүргэнэ. Нөхцөл байдал нэлээд хурцадмал болсон ч та жанжин шугамаа алдалгүй үймээнээс холуур байхыг зөвлөж байна. Ахимаг насны хүмүүс даралт ихсэх, зүрх өвдөх зэрэг эрүүл мэндийн асуудал тулгарч магадгүй. Сэтгэл санааны хямрал нь аливаа өвчний эхлэл гэдгийг мартаж болохгүй. Төлөвлөөгүй зардал нь нэлээд чирэгдэл учруулж болзошгүй тул төсвийнхөө талаар жаахан ч болов мэдээлэлтэй байхыг зөвлөж байна. Дээд хүчний дэмжлэг тусламжийг мэдрэх болно. Таны үзэл бодолд нөлөөлөхүйц шинэ санаа төрж болзошгүй юм. Амьдралаа өөрчилж болох чухал зүйл тул сэтгэлийн хөөрлөөр хандахгүй байхыг зөвлөж байна. Сарын дундуур үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх талаар төсөл боловсруулахад сайн. Бүтээж туурвих, уран бүтээлчдэд онцгой мэдрэмж төрүүлнэ. Ямарваа ажил хэргийн уулзалт амжилттай болж түнш байгууллагуудыг өөртөө нэгтгэж чадна. Авьяасаа нээн илрүүлж гарын ураа гайхуулна. Таны шинээр суралцсан зүйл тань амьдралыг тань тэтгэх сайхан зүйл байж ч мэдэх юм. Бүсгүйчүүдийн анхаарал сул, идэвх муутай байдал нь хамтрагчийнхаа дургүйцлийг хүргэнэ. Нөхцөл байдлыг тайвнаар хүлээж авахгүй бол сөргөлдөөн үүсэж болзошгүй. Сарын сүүлээр ямар нэгэн ажлын солилцоо, өөрчлөлт хийх гэж байгаа бол боломжийг бүү алд. Сайхан сэтгэл энэрэнгүй зангаараа ойр дотнын хүнээ баярлуулж чадна. Та хэн хүнээс урьтаж сайн үйлс хийж олон хүнд эерэг энергийг түгээснээрээ өөрийнхөө нэр хүндийг өсгөнө. Гэнэтийн ямар нэгэн зүйл сэдэх, хийх, шийдвэр гаргах байдал гаргахгүй байх хэрэгтэй. Дурын эхлүүлсэн бүхэн эцсийн үр дагавартаа сайн сайхан үр дүнг авчирна. Ашиг орлого нэмэгдэж материаллаг байдлаа дээшлүүлнэ.
Жинлүүр
Сарын эхээр шинэ зүйл эхлүүлэх болон ямар нэгэн өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа бол цаг алдалгүй хийхийг зөвлөж байна. Гаднаас ирэх таагүй нөлөө нь таныг ч мөн тойрохгүй. Ялихгүй зүйлээс болж хамаг хүч тэнхээгээ барж уурлаж бухимдах хэрэггүй. Аз туршсан янз бүрийн зүйлийг хийхгүй байхыг зөвлөж байна. Таны амьдралд гэнэтийн таагүй явдал тохиолдож магадгүй юм. Чухал шийдвэр гаргах тохиолдолд өөрийн бодол дээрээ дотнын хүнийнхээ санаа бодлыг нэмээрэй. Мөнгө санхүүгийн хувьд орлого арвинтай ажлын амжилт арвинтай, таатай долоо хоногийг эхлүүлж байна. Ажилд гарсан өөрчлөлт нь хувийн амьдралд тань бас ихээхэн нөлөөлөх болно. Ажлаа солих, албан тушаал горилох зэрэг нь одоохондоо тохиромжгүй байна. Амьдралдаа хэн нэгнийг шинээр оруулж ирэх гэж байгаа бол үнэн төрхөө, бодит амьдралаа далдлах хэрэггүй. Хувь заяандаа итгэн өөрийнхөөрөө амьдар. Сарын дундуур мөнгө санхүүгийн хувьд ямар нэгэн дэвшил гарна. Сэтгэл сэргээсэн, маш ашигтай саналыг яаран шүүрэн авах нь таны хувьд од шүүрсэнтэй л адил. Бусдад өгсөн амлалтаасаа буцах, хувь заяаны сорилтод бууж өгөхөд хүрнэ. Нийгмийн бүхий л харилцаанд эерэг сэтгэлээр хандахыг зөвлөж байна. Идэвхтэй, тууштай зан чанар тань олон хүний амьдрах нөхцөл, урам зоригоор тэтгэнэ гэдэгт итгэлтэй байж болно. Биеийн хүчний ажил таны гутарсан сэтгэл, бүтэлгүйтэл, бүх таагүй зүйлийг аваад одох мэт санагдана. Настай хүмүүстээ халамж анхаарал тавилгүй удсанаас болж тэдэнд буруу сэтгэгдэл төрүүлэх, хүйтэн хөндий холдсон мэт санагдуулахад хүрнэ. Та амьдралын эрээн бараан бүхнийг өөртөө холбох гэсний хэрэггүй. Сарын сүүлээр худалдаа наймааны ажил хийдэг хүмүүс хатуу хөтүүг туулах ч хөдөлмөрлөсний хэрээр амжилт танд ирэх болно. Удаан уулзаагүй хүмүүс уулзалдаж, төрөл садан ойр дотнын хүмүүстэй ярилцах үе ирнэ. Та сул дорой биетэй, сэтгэл санааны бэлтгэлгүй бол томоохонд тооцогдох чухал ажлыг барих хэрэггүй.
Хилэнц
Сарын эхнээс л өөртөө итгэлтэй байж дотоод хүч чадал, оюун ухаандаа итгэлтэй байж аливаа ажил хэргийг явуулахад саад бэрхшээл үл гарна. Таныг аз ивээнэ. Энэ нь ямар нэгэн сугалаа хожихдоо биш таны зориглосон, барьж авсан бүхэн тань асуудалгүй бүтэх, дуртай зүйлээ хийх боломж бололцоо гарч ирэх болно. Та ирээдүйн их амжилтын төлөө зарим жижиг асуудалд толгой гудайх хэрэггүй гэдгийг санаарай. Хувь заяаны сорилтыг зөвхөн та өөрийн хүч, хөдөлмөрөөр даван туулж чаддаг хүн. Эрчүүдийн хувьд бүхий л салбарт өөрийн хүчээ үзэх тохиромжтой цаг үе иржээ. Сарын дундуур болон сүүлээр зарим хүмүүсийн эрүүл мэнд доройтож, архаг өвчин сэдрэх аюултай тул хоол унднаас эхлээд өөрийн хэрэглэж байгаа бүхий л зүйлдээ болгоомжтой хандаарай. Ялангуяа ахмад настай хүмүүсийн архаг хууч өвчин сэдрэх магадлалтай тул анхаарал тавихаа мартаж болохгүй. Ажил хэргийн аливаа уулзалт дунд зэрэг, бизнес эрхлэгчид хүсэн хүлээж байсан үр дүнгээ үзэж чадахгүйд сэтгэл гонсойх ч тэдэнд шинэ санаа, шинэ боломж үргэлж ирж байдаг болохоор дараагийн боломжийг шууд л хайж эхэлнэ. Ухаалаг байдал, өөрийгөө дайчлах дайчин тэмцэгч чанар, чадвар чансаагаа харуулах гэнэтийн сайхан боломж гарч ирнэ. Энэ нь таны нэр хүндийг нэлээд өндөрт өргөх учир танаас ихээхэн хичээл зүтгэл гарна. Залуусын хувьд аливаад шантарч, сэтгэлээр унах байдал мэдрэгдэнэ. Сарын сүүлээр аз туршсан аливаа ажил нь томоохон эрсдэл дагуулах магадлалтайгаас гадна ашиг орлогын хувьд ч таны бодсон шиг байхгүй. Залуус сэтгэл хөөрлөөр аливаад хандсанаар олдсон боломжоо алдах алхам хийх болно.
Нум
Сарын эхээр таны амьдрал тэнцвэртэй байдалд хүрсэн байна. Ойр дотнын хүмүүсийн эрүүл мэндийн тал дээр анхаарахгүй бол болохгүй байж мэднэ. Огт хүсээгүй, хүлээгээгүй зүйлтэйгээ нүүр тулж бүх зүйлийг тань баллаж орхихвий. Жижиг зүйлд ч анхаарал тавилгүй өнгөрөөж болохгүй. Санхүүгийн нөөц бололцоогоо тооцож нэмэлт орлого олох талаар бодолц. Эд хөрөнгөний тал дээр төлөвлөсөн зүйл тань жаахан асуудалтай, саад ихтэй байх магадлалтай. Сэтгэл хөдлөлдөө автан томоохон худалдан авалт хийхгүй байхыг зөвлөе. Сүүлд нь харамсах явдал гаргахгүйн тулд дэргэдэх хүнийхээ үгийг сайн сонс, тунгаа, бод. Хэн нэгэнтэй хурдан дотносдог зан тань таныг буруу хүнтэй нөхөрлөхөд хүргэж болзошгүй. Хайр дурлалын адармаатай асуудалд орооцолдохоос зайлсхий. Таны юм бодолгүй шулуухан хэлчихдэг зан тань шинэхэн хамтрагч эсвэл дотнын хүнээ гомдоож болзошгүй. Сарын дундуур цаг агаарын нөхцөл байдлаас болж таны төлөвлөж байсан томилолт, замд гарах бодол тань өөрчлөгдөж магадгүй. Урлаг уран сайханд дуртай, эсвэл энэ салбарын хүмүүсийг амжилт дагана. Тэд олон жилийн хичээл зүтгэл, хөдөлмөрөө үнэлүүлж, уран бүтээлийн тайлангаа амжилттай тайлагнана. Та салбартаа нэлээд нөлөөтэй эрхэмтэй санаандгүй байдлаар уулзаж ярилцах боломж тохионо. Амьдралыг өөр өнцгөөс харж, түүнийхээ ачаар өөрийгөө өөрчлөхийг хүснэ. Хурц иртэй эсвэл, цахилгаан багаж хэрэгслээс болгоомжил, анхааралтай ажиллахыг зөвлөж байна. Биеийн хэт ачаалал авахгүй, спортоор хичээллэх бол хөнгөн чанарын дасгал хөдөлгөөн хийгээрэй. Сарын сүүлээр болон дундуур ихэнх хүмүүсийн хайр дурлалын холбоо харилцаа таатай байна. Энэ хайрын холбоо нь цаашлаад урт удаан амьдралын эхлэл болж мэдэх тул харилцаагаа эрхэмлээрэй. Үл таних хүмүүстэй сөргөлдөх, шуугиан дэгдээх хэрэггүй. Гэнэтийн осол аваарт өртөж болзошгүй тул туйлын анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
Матар
Сарын эхээр оюун ухаан, мэдлэг чадвараа бүгдийг нь ил гаргаж танд олдсон боломжит нөхцөл байдлыг гартаа ав. Худалдаа наймааны ажил, мөнгө санхүүгийн үйл ажиллагаанд амжилттай байх магадлалтай. Санхүүгийн буруу зөрүү мэдээлэл, худал хуурмаг байдал үүсч болзошгүй. Шинээр эхлүүлэх ажил тань их мөнгөнөөс шалтгаалан түр хойшлогдоход хүрч болзошгүй. Ашиггүй зүйлд хөрөнгө оруулалт хийснээр томоохон алдагдалд орно. Авьяас билгээ хөгжүүлэх, шинээр суралцах, өөр салбарт орж ажиллах зэрэг нь амжилттай байх болно. Найз нөхдийн тусламж дэмжлэг нь юу юунаас илүү танд хэрэгтэй байгааг мэдрэх болно. Сарын дундуур эртний танил тань таны өмнө гарч ирнэ. Энэ нь хамтын ажиллагааны эхлэл тавигдаж магадгүй. Машин техник сонирхдог хүмүүсийн хувьд хоббигоо хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болохуйц хүнтэй уулзана. Өрсөлдөгч болон түнштэйгээ урд өмнө хийж байгаагүй зөвшилцлийг хийж магадгүй. Сарын сүүлээр материаллаг байдлаа дээшлүүлэхэд танаас ихээхэн хүч хөдөлмөр шаардах болно. Шинэ харилцаа, шинэ танилаас зугтах хэрэггүй. Гэр бүлийн харилцаа хайр энхрийлэл, халуун дулаан байх болно. Олон нийтийн газар хүмүүстэй маргахгүй байхыг зөвлөж байна. Бусдын хар хэл ам таныг тайван орхихгүй гэдгийг санаарай. Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, хүссэн албан тушаалдаа очно. Уран бүтээлчдийн хувьд бүтээл арвинтай байна.
Хумх
Сарын эхээр албан ажлаас илүүтэй ар гэрийн амин хувийн асуудлыг нэн түрүүнд тавих хэрэгтэй. Ашиг орлого орж ирэх, шагнал авах, гэнэтийн бэлэг авах зэргээр маш таатай үйл явдлууд өрнөнө. Албан томилолтоор явах, аялалаар явах зэрэг нь маш тааламжтай байх бөгөөд архив бичиг хэрэгтэй холбоотой аливаа ажил бүтэл муутай байна. Хөдөлмөр хамгааллаа сайтар хангаагүйгээс үүдэлтэй ямар нэгэн үйлдвэрлэлийн осол, бэртэл гэмтэл авч мэдэх тул сонор сэрэмжтэй байхыг сануулж байна. Таны бизнесийн санаа энэ удаад амжилт дагуулах нь тодорхой. Түнш байгууллагын хүмүүсийн дундаас хуурч мэхэлсэн, явуургүй ажиллагаа хийж мэднэ. Таны итгэмтгий гэнэн занг тань овжин зальхай нэг нь ашиглаж таныг асуудалд оруулж мэдэх юм. Зарим эрчүүд ажилгүй удсанаасаа болж хэн дуудна тэр хүн рүү очих, хаашаа л бол хаашаа хийсчих мэт тогтворгүй байна. Сайн санааны үүднээс хийсэн зүйл тань зарим нэгний хувьд алдаа болж хувирна. Гэвч энэ бүхэн таны хувьд тийм ч зовохоор биш тул өөрийн хийсэн үйлдэлдээ бат итгэлтэй зогсох хэрэгтэй. Сарын дундуур өөрөөсөө маш их зориг гарган, өөртөө итгэн томоохон ажлын эхлэлийг тавина. Энэ нь зарим нэг хүмүүсийн атаархал эсвэл дургүйцлийг хүргэж болзошгүй. Хэн нэгний хобби таны гадаа зүгээр л хураагдаад байж байна гэж санаагүй болохоор маш гэнэтийн гайхмаар хэрэг болно. Өндөр настай хүмүүс, эсвэл удаан хэвтэрт байсан өвчтэй хүмүүст сэтгэл санааны болон эд материалын тусламж дэмжлэг ирж магадгүй. Мөнгө санхүүгийн хувьд орлого зарлагаа тооцож үз. Зорилгогүйгээр том бага худалдан авалт хийх хэрэггүй. Та эдийн засгийн хувьд тийм ч таатай биш байна. Ухаалаг, тэвчээртэй байснаараа та чиглэн ирсэн таагүй, сөрөг хандлагыг эргүүлж чадна. Сарын сүүлээр маш чухал ажлын уулзалтад бэлэн байх хэрэгтэй ба үр дүн нь хүлээж байгаагүй зүйл байх болно. Дотоод эв нэгдэл, харилцан дэмжлэг туслалцаа нь та бүхнийг үлгэр жишээ гэр бүл болгоход нөлөөлнө. Төлөвлөсөн өөрчлөлтөө хийж байр сууриа сэлгэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Загас
Сарын эхээр санал зөрөлдөх, ширүүн маргаан нь ажил дээр бус ар гэрт, хамаатан садны дунд ихэвчлэн өрнөж магадгүй. Та өөрийн зориг, хүчиндээ найдан бүхий л ажлаа эрсдэлтэй уралдан хийнэ. Санхүүгийн асуудал гарч ирэх ч эрт үед нь арга хэмжээ авахыг зөвлөж байна. Ойр дотнын хүнийхээ төрсөн өдөр, эсвэл ямар нэгэн тэмдэглэлт үйл явдлын гэрч болж магадгүй. Алдсан цаг хугацаагаа нөхөхийн тулд тасралтгүйгээр ажиллана. Үүний үр дүнд товлосон хугацаанаасаа эрт ажлаа амжуулна. Ямар ч ажил хийсэн төгсгөлийг нь харахаасаа илүүтэй одоо хэрхэн чанартай гүйцэтгэх вэ гэдгээ түрүүлж харж байхыг зөвлөж байна. Амьдралын эрч хүч нэлээд доод цэгтээ байгаа тул аливаа эрсдэлтэй ажил, хүнд хүчир зүйл, аюул ослоос өөрийгөө хамгаалахыг зөвлөж байна. Сарын дундуур бизнесийн салбарт ажилладаг хүмүүс гүйлгээ ухаан, түргэн сэтгэдэг чанараараа хамгийн боломжит, ашиг олж чадахуйц зүйлийг бусдаас түрүүлж олж харна. Шийдэмгий байдал, гаргасан зоригоо мохоолгүй зорьсон зүйлээ биелүүлбэл сайн үр дүнд хүрч олны сайшаалыг хүлээнэ. Мөнгө санхүүгийн тайлан, орлого зарлагаа бичиж тэмдэглэх нь таныг үргүй зардал гаргахаас урьдчилан сэргийлнэ. Сарын сүүлээр санаандгүй анхны хайртайгаа уулзаж магадгүй. Гэхдээ сэтгэл хөдлөлөө дарж, даруу байхыг зөвлөж байна. Эрүүл мэндийн асуудлыг хойш тавих хэрэггүй учир нь та олон хоногийн турш ямар нэгэн зовиуртай байгаа бол бүр ч яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Хол явахаар бол бэлтгэлээ сайн базааж ардаа үлдэх ажлаа сайтар шийдэж гарахыг зөвлөж байна. Ганц бие хүмүүсийн болзоо бодсоноос сайхан, романтик үйл явдлын өрнөл ихтэй, сонин содон зүйл ихтэй байна.