Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025

    9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

    06/17/2025

    Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Thunder буюу Б.Өлзий-Учрал: Хэн ч бишээс хэн нэгэн
Папарацци

Thunder буюу Б.Өлзий-Учрал: Хэн ч бишээс хэн нэгэн

Эрхэм админBy Эрхэм админ06/03/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хип хопын шинэ үеийн төлөөлөл, “Back yard” шоуны ялагч Thunder буюу Б.Өлзий-Учрал цахим хуудаснаа


Хэн ч бишээс хэн нэгэн (From NOTHING To SOMETHING)

Миний ийм зураг сошиалд явж байна.

“Хэн ч бишээс хэн нэгэн болоход түүнд 7н жил шаарджээ” гэж доор нь нэг хүн коммент үлдээжээ.

Эхний зураг:

Гудамжны BATTLE гээд учраа мэдэхгүй нөгөө хүнээ доромжилж, нуруун дээрээ дунд хуруу зуруулчихаад хээв нэг гаргаад явж байсан, сайн болсон охиндоо гологдсон, хичээл номдоо хоцрогдсон, мөрөөдлөөс өөр юмгүй оюутан Өлзий-Учрал.

(Нэг дуу гаргасан чинь 300 үзэлт авч билээ.)

Дараагийн зураг:

Монголын анхны хип хоп тэмцээний ялагч,

Монголын анхны YOUTUBE хуудсанд 100,000 дагагч хүрсэн SOLO уран бүтээлч, Программист мэргэжилтэй, Нийгмийн сэтгэлзүйч гэж нэрлэгдээд байгаа та нарын мэдэхээр реппер THUNDER буюу Өлзий-Учрал.

(Сая сая үзэлт YOUTUBE дээр байна.)

Энэ 2 зураг гаднаас нь харахад яах вэ бага зэрэг турсан тэгээд хослол өмсчихсөн л байна. Сүртэй юм алга!

Тэгвэл энэ хооронд юу болсон бэ?

– Жижиг том гэлтгүй тайзан дээр гарч болох юуг ч би алгассангүй.

– Том студи руу очиж дуугаа сонсгоод доромжлуулаад гарлаа.

– Гудамжны BATTLE-д ороод ялагдаад онигоо болсон ч больсонгүй.

– Шарандаа боож үхтлээ уулан дээр хэдэн цагаар дуу бэлддэг байлаа. (Хөдөө амарч байх үедээ)

– Клип гаргаж өгнө гэсэн хэдэн гарт хулхидууллаа.

– Сургуулийн урлагийн наадамд хүртэл гологдлоо.

– Нойр, хоол, мөнгө санхүү яриад ч хэрэггүй үеүүд.

– 2 жил боксоор хичээллээ.

– Номын хуудсыг элэгдтэл эргүүлэв.

– Ганцаардалтай гамгүй найзаллаа.

– Олон мундаг хүнтэй таарч үзэл бодол тэлэв.

– Сэтгэл санааны уналтанд оров.

– Бусад хувийн асуудлууд….

– Cool аав, I am Man, Оюутан, Нэг л үхнэ, Байгаагаар минь хүлээж авах уу?, Дандаа даардаг охин, Ганцхан шалтгаан, Ахиж 2уулаа муудахгүй шүү гэх мэт олон хит дуунууд бүтээв.

Гаднаасаа сайхан харагдаж өөрчлөгдөх ч яахав хүн болгон чадна.
Харин дотроо яаж өөрчлөгдөх л чухал.
Та нар анзаарвал энэ 2 зурагны харц л бүх юмийг хэлээд өгч байна.
Миний харц өмнө нь юм боддоггүй санаа амар байрын байсан бол одоо их шийдэмгий болсон байна.

2013 онд нэг студийн Продюсер намайг уулзахад:

“Энэ дуу чинь аль хоцрогдсон үеийн, явахгүй юм байна гээд муулж муулж, урмыг минь нам хугалаад, ахын дүү эртхэн өөр юм олж хий!” гээд гаргаж билээ.
Гэхдээ би өөр юу ч хийгээгүй яг тэр юмаа л хийсэн.

Хэний юу гэж хэлэх амьдралд чухал биш!

Чиний өөртөө юу гэж хэлэх чинь л чамайг хаана хүрэхийг шийддэг юм.

шар
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.