Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Эмэгтэйчүүд шийдвэр гаргах, бодлого тодорхойлох түвшинд ажиллах цаг болсон
Мэдээ

Эмэгтэйчүүд шийдвэр гаргах, бодлого тодорхойлох түвшинд ажиллах цаг болсон

coolBy cool06/12/2020Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эмэгтэйчүүд шийдвэр гаргах, бодлого тодорхойлох түвшинд ажиллах цаг болсон

УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгаа үргэлжилж, нэр дэвшигчид иргэд сонгогчиддоо мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Энэ жилийн хувьд нийт 13 нам, 4 эвслийн нийт 606 нэр дэвшигчид өрсөлдөж байгаагаас 151 нь эмэгтэй нэр дэвшигчид байгаа юм.

Хүний эрхийг жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлэхэд, хамгаалахад эмэгтэй улс төрчдийн дуу хоолой хамгаас чухал. Эмэгтэй гишүүд олонтой зарим улс орнуудын  авлига, хээл хахууль багасч, тэр хэрээр нийгмийн асуудал сайжирч, үр дүнд нь улс орон хөгжсөн туршлагууд бий. Тиймээс ч энэ жилийн сонгуульд улс төрийн намууд эмэгтэйчүүдийгээ дэмжиж, тэдэнд боломж олголоо.

Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 14 тойрог буюу Төв аймагт анх удаа МАН-аас эмэгтэй хүн нэр дэвшин өрсөлдөж байна. Өмнөх жилүүдэд Төв аймгийн хөгжил дэвшлийн бодлогыг эрэгтэйчүүд тодорхойлж байсан бол энэ удаа Дэлхийн шилдэг Их сургуулийн нэг ЗХУ-ын Свердловск хотын Уралын Политехникийн дээд сургуулийг Улаан дипломтой төгссөн, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар, сайдын ажлын албаны Ахлах референт болон Улсын Их Хурлын Дэд даргын ажлын албаны Даргаар ажиллаж байсан туршлагатай,  шаггүй боловсон хүчин болох НАМЭХ-ны гишүүн, Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн захирал Д.Гантөгсөд хариуцлага үүрүүлж, итгэл хүлээлгэжээ.

Төв аймгийн Зуун мод хот нь нийслэлээс 40 гаруй км-ийн зайтай оршдог боловч бусад аймгийг бодвол хөгжил тааруу гэхэд болно. Шулуухан хэлэхэд тус аймгаас сонгогдон гарсан төрийн түшээд нь улс төрийн лидер төдийгүй дэлхийн хэмжээнд Монгол Улсыг авч явах бодлого зангидан суудаг учраас Төв аймгийн бодлого төлөвлөлтийг орхигдуулж ирсэн талтай. Яг ийм цаг үед МАН-аас Төв аймагт Д.Гантөгсийг нэр дэвшүүлсэн нь учиртай болов уу. Эмэгтэйчүүд хүний хөгжил, гэр бүл, эх хүүхдийн тулгамдаж буй асуудал гэх мэт чимхлүүр ажилдаа туршлагатай. Түүнийгээ хэрэгжүүлэх талд ч нямбай, нухацтай ханддаг. Энэ бүгдийг тооцож, нутаг орноо хөгжүүлэх чинхүү сэтгэлтэй, эрдэм боловсролтой, манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөл Д.Гантөгсийг дэвшүүлсэн.

Нэр дэвшигчид иргэд сонгогчдод мөрийн хөтөлбөрөө танилцуулж ажил хэрэгчээр өрсөлдөж буй энэ цаг үед түүний мөрийн хөтөлбөрөөс зарим зүйлийг нь онцлон хүргье. Тэрбээр хүний хөгжил, иргэдийнхээ эрүүл, аюулгүй ажиллаж, амьдрах боломж бололцоог бүрдүүлэхэд түлхүү анхаарчээ.

Хамгийн түрүүнд бичил бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг олж харсан төдийгүй тэдэнд гарааны бизнес эрхлэх, цаашлаад бизнесээ тэлэх, эрчимжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох цогц арга хэмжээг хэрэгжүүлэх аж. Ингэхдээ хүүгүй, барьцаагүй санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлогыг хэрэгжүүлэх юм байна.

Дээр хэлсэнчлэн Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын захирлаар ажиллаж, хүүхэд багачуудтай ойр байсны хувьд хүүхдэд хандсан чухал зүйлүүд мөрийн хөтөлбөрт багтсан байгаа юм. Мэдээж хүүхэд бүр сургууль цэцэрлэгт хамрагдах эрхтэй. Тиймээс ч цэцэрлэгийн хүүхдийн орны тоог эрэлт, хэрэгцээнд нийлүүлэн үе шаттай нэмж, хүн амын төвлөрөл их газруудад 273 шинэ цэцэрлэг барьж, 24 цагийн үйлчилгээний цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэхээр тусгажээ. Үүнтэй адилхан сургуулийн насны хүүхдийн тоог эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн, хүн ам  ихтэй газруудад 200 шинэ сургууль барихаар тусгасан байна.

Бидний өмнө тулгамдаж буй хамгийн чухал асуудал бол хүүхдэд аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэх явдал юм. Хүүхдийн тоглоомын талбай, орчны стандартыг мөрдүүлж, хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлж, хяналтыг сайжруулахад чиглэсэн тодорхой ажлуудыг хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан нь цаг үеэ олжээ гэдгийг тодотгож хэлэх нь зүйтэй болов уу.

Эрүүл Монгол хүн ирээдүйн хөгжлийн үндэс гэдгийг тодотгон үндэсний оношилгооны чадавхыг дээшлүүлж, иргэн бүр эрүүл мэндийн бүрэн оношилгоонд жил бүр заавал хамрагдах тогтолцоог бүрдүүлэх юм байна.  Түүнчлэн иргэдийн ажиллаж, амьдрах боломжийг сайжруулах үүднээс сумын төвүүдийн дулаан, цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээний хангамж бүхий нийтийн аж ахуйн цогц дэд бүтцийг байгуулж, иргэд ая тухтай амьдрах, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжүүлэх орчинг бий болгоход анхаарах аж. Мөн иргэдийн туршлага, ур чадвартаа түшиглэн хувиараа хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжиж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн хөнгөлөлттэй зээл олгох, үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир, ноос, ноолуур, түүхий эд бэлтгэн тушаасан малчдад түүхий эдийн чанартай нь уялдуулан мөнгөн урамшуулал олгох тогтолцоог улам сайжруулах зэрэг асуудлыг шийдвэрлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан байна.

 

Энэ мэтчилэн эмэгтэйчүүд орхигдсон, гээгдсэн нийгмийн асуудлуудад илүүтэй анхаардаг. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах, бодлого тодорхойлох түвшинд ажилласнаар хүн хүнээ хайрлаж, хамгаалах,  хувь хүнийг хөгжүүлэх бодлого нэмэгдэх сайн талтай. Харин Д.Гантөгс нэр дэвшигчийн хувьд Улсын Их Хуралд үгүйлэгдэж буй энэхүү  орон зайг нөхөх чадварлаг боловсон хүчин юм.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.