Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Сонин хачин»Бээжинд дахин хөл хорио тогтоов
Сонин хачин

Бээжинд дахин хөл хорио тогтоов

Эрхэм админBy Эрхэм админ06/14/2020Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хятадын нийслэл Бээжин хотын Шиньфади захад халдвар гарснаар 11 дүүргийг карантинлаж, хөл хорьжээ. Бээжин хотод сүүлийн 50 гаруй хоног коронавирусийн халдвар илрээгүй байсан ч хотын хамгийн том бөөний захын ажилтнууд халдвар авчээ.

Шиньфади захын 10 мянга гаруй ажилтнаас 517 хүнийг коронавирусийн халдварын шинжилгээнд хамруулахад 45 нь эерэг гарсан аж. Халдвартай хүмүүсийн хэнд ч ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй гэнэ. Түүнчлэн тус захаар үйлчлүүлсэн хүмүүсийг сайн дураараа шинжилгээнд хамрагдахыг албаныхан шаардаж байна.

Фенгтай дүүргийн баруун өмнө хэсэгт орших захыг өчигдөр өглөө эрт хаасан байна. Тус зах нь Бээжин хотын хүнсний ногоо, махны 80 орчим хувийг хангадаг томоохон худалдааны төв юм. Хөл хорио, карантин арга хэмжээг сахиулахаар Хятадын армийн олон зуун цэрэг хамгаалалтад гарчээ. Түүнчлэн Бээжин хот даяар спортын арга хэмжээнүүдийг цуцалж, хүн олноор цуглардаг газруудын үйл ажиллагааг зогсоосон байна.

Ухань хотод өнгөрсөн оны сүүлээр гарсан коронавирусийн халдварыг Хятадын Засгийн газар хатуу хөл хорио тогтоох замаар хяналтдаа авч, тархалтыг зогсоож чадсан юм. Халдварын улмаас Хятадад 4600 гаруй хүн нас барсан бол дэлхий дахинд 426 мянга гаруй хүн амь насаа алдаад байна.

Эх сурвалж: ВВС

дэлхийд
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.