Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»МЭДЭГДЭЛ​​​​​
Мэдээ

МЭДЭГДЭЛ​​​​​

Эрхэм админBy Эрхэм админ06/19/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

МЭДЭГДЭЛ​​​​​

Иргэний нисэхийн ерөнхий газар нь Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль, Иргэний нисэхийн багц дүрэм, Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын заавар, зөвлөмж, холбогдох бусад хууль дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм.


“Скай Жэт ХХК” нь ИНЕГ-ын удирдлага холбогдох албан тушаалтны талаарх мэдээллийг өндөр үнээр худалдан авах тухай мэдээллийг өдөр тутмын нэр бүхий хэвлэлүүдээр удаа дараа нийтэлж байгааг Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчиж хувь хүн, байгууллагын нэр төрд санаатайгаар халдсан хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль, Иргэний нисэхийн багц дүрэм, журам, зааврыг баримтлан ажиллах үүрэг бүхий агаарын тээвэрлэгч “Скай Жэт ХХК” нь ИНЕГ-ын удирдлага болон ажилтнуудад хуулиар олгогдсон чиг үүрэг, дүрэм, журам, захиргааны хэм хэмжээний актыг хэрэгжүүлэх, хяналт тавих, гүйцэтгэх ажиллагаанд нөлөөлж, саатуулах, хэрэгжилтийг зогсоох, дарамтлах хэлбэрээр өөрсдийн эрх ашигт нийцсэн байдлаар хууль бус үйл ажиллагаа явуулахыг шаардаж, нисэхийн аюулгүй ажиллагаа, нисэхийн аюулгүй байдлыг алдагдуулах, цаашлаад төрийн байгууллагын хараат бус байдалд ноцтой нөлөөлж, эрх бүхий албан тушаалтны шийдвэр гаргах эрхэнд хөндлөнгөөс оролцохыг санаархан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэйгээр иргэд олон нийтэд буруу ташаа мэдээлэл тараасан хууль бус үйлдлийг ИНЕГ-аас шийдвэртэйгээр эсэргүүцэж байна.
Мөн Монгол Улсын иргэдийн танин мэдэх, үнэн зөв, бодитой, үндэслэлтэй, мэдээлэл олж авах эх үүсвэр нь болсон, олон мянган захиалагчтай өдөр тутмын хэвлэлүүд энэхүү үйл ажиллагаанд татагдан орж, бодит бус мэдээллийг удаа дараа нийтлэн тарааж буйд гүнээ харамсаж байна.

Төрийн аливаа байгууллагаас гарах шийдвэрт хэн нэгэн хөрөнгө мөнгөтэй этгээд хөндлөнгөөс нөлөөлж, хүссэн шийдвэрээ гаргуулахаар заналхийлсэн бусармаг үйлдэл нийгэмд хэвийн үзэгдэл болох ёсгүй.
Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудын олон заалтыг ноцтой зөрчсөн энэхүү үйлдэл, түүнд татагдан орсон нэр бүхий газруудын хариуцлагагүй үйлдлийг холбогдох хууль хяналтын байгууллагуудаар шалгуулж, үнэн мөнийг тогтоолгон, төрийн байгууллага, хувь хүний нэр төрийг сэргээлгэх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

ИНЕГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.