Надад хэлэх үг байна
Сүүлийн нэг сарын турш сонгуульд нэр дэвшигчдийн штаб арын албанаас өдөр алгасалгүй ар араасаа утасруу минь залгасаар байна. Энэ найз тэр эгчээс чинь өөрийн тань дугаарыг авлаа гэх…
Ийм тийм нөхцөлөөр хамтарч ажиллаач, FACEBOOK-д хамгийн олон ээжүүд эмэгтэйчүүдийн дагагчидтай олны танил эмэгтэй гэдэг утгаараа намайг, биднийг, намыг дэмжээд өгөөч л гэнэ Бурхан минь эхэндээ ч соёлтой эвтэйхэн хариу өгөөд уужуухан л байлаа. Сүүлдээ ч жаахан онцгүй санагдаад эхэлсэн шүү !!!Үнэндээ яг юу хийчихээд дэмжлэг хүсээд байна вэ?гэж асуумаар хүмүүс ч олон байлаа…
“УУЧЛААРАЙ Би хэдий бүтээгдэхүүн маркетинг брендийн нүүр царай болж сурталчилгааны ажил хийж болох ч Үзэл бодолоо, үнэт зүйлээ, сонгох эрх чөлөөгөө МӨНГӨӨР худалдахыг хүсэхгүй, нүдээ аниад болноо гэж хэлээд мөнгийг тань аваад сэтгэлгүйгээр ажил хийж чадахгүй тэгсэнээс бизнес эрхлэгчдээ дэмжээд Live аа хийгээд байж байсан нь сэтгэлд минь тав тухтай байх билээ. Энэ Олон мянган дагагчдын маань 80% нь ээжүүд эмэгтэйчүүд байдаг. Би итгэл үнэмшлээрээ хамт байдаг 100,100н мянган ээжүүдийгээ ,гэр бүлүүдийгээ хуурч чадахгүй, тэднийгээ буруу сонголтруу хүчээр чиглүүлэн уриалж чадахгүй. Харин ч илүү зөв байж, худал хуурмагт автахгүй, мөн чанараа хадгалж явах болно гээд шулуухан хэлээд орхисон…
Надад хий хоосон амлалтаас илүүтэй өөр зүйлс чухал байна Хийж бүтээх ажил ч их байна Улс орны ирээдүй хойч болсон Хүүхдүүдэд аюулгүй өсөж, торних, боловсорч, хүмүүжих нөхцөл боломжит орчин, эмэгтэйчүүдийн тэгш эрх илүү чухал байнааНүдний цөцгий мэт хайрлах ёстой нандин үрс маань гудамжид хэзээ хаанаас ямар аюул ирэхийг мэдэхгүй айдас дүүрэн явж байхад, хүчирхийлэлд өртсөөр байхад Та Бид Юу хийж сууна Үүнийг арилгаад, засаад бүтээж чадах нэр дэвшигч байвал 2 гараа өргөөд үнэ хөлс авахгүйгээр зүрх сэтгэлээсээ дэмжэе
Тэр дундаа эмэгтэй нэр дэвшигчдээ дэмжих хүсэлтэй байгаа. Энэ олон дундаас миний хувьд хэзээд шудрага шулуухан үнэнээрээ байдаг мэргэжил нэгт найз Нара Нарантуяа минь, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан Эко бүсгүй,шатарчин Б.Саранчимэг эгч маань, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хүчтэй тэмцэгч хуульч Р.Булгамаа эгч минь ч бас онцгой байр суурь эзлэж байгаа
?Хүүхдүүд айдасгүй аюулгүй тоглох орчин талбай, залуучуудад хөгжих боломж олгох орчин, ядаж залуучууд маань ном үнэгүй унших орчин нөхцөл маш хэрэгтэй байгааг нийгэм маань харуулсаар байгаа…Та бүхэнд итгэл хүлээлгэж байгаа шүү төрд биднийг төлөөлөх Эмэгтэйчүүдээ
Ард түмнээ боддог, амласан амлалтаа бодит болгочихдог төрд ажиллах ард түмний төлөөлөгч нэн тэргүүнд шаардлагатай байгааг бид бүгд ойлгож,ухаарсан цаг мөчид СОНГОЛТ ХИЙХ АГШИНТАЙ НҮҮР ТУЛЖ БАЙНА.
Би энэ сонгуулиар төлбөртэй пост лайв, бичлэг шторк хийж 384.000 дагагчдынхаа сонгох эрхэнд нөлөөлөөгүй ээ. Дахин хэлье “Би Мөнгөний төлөө үзэл бодлоо худалдахгүй”
Монгол Төрийн босго Мөнгөөр хэмжигдэх учиргүй
Ээжүүд Эмэгтэйчүүд минь нөлөөнд үл автаж цэвэр дотоод сэтгэлийн итгэл үнэмшилээр Ард түмнийг Төрд төлөөлж чадах,бэлтгэгдсэн боловсорсон,гэрээ зассан амьдрал нь тогтвортой хувь хүний хандлага зөв нэгнийг сонгоорой