Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025

    9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

    06/17/2025

    Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»“Хоггүй аялал гоё” аян амжилттай үргэлжилж байна
Мэдээ

“Хоггүй аялал гоё” аян амжилттай үргэлжилж байна

Эрхэм админBy Эрхэм админ07/02/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед дотоодын аялал жуулчлал нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Хоггүй аялал гоё” 3 сарын аяныг өнгөрсөн зургаадугаар сарын 25-наас эхлүүлсэн.

Энэ хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Алтанзул, “Join me” компанийн гүйцэтгэх захирал Э.Цоморлиг нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэхүү аяны хүрээнд Улаанбаатар хотын автомашины хөдөлгөөний ачаалал бүхий 6 постод “Хоггүй аялал гоё” уриа бүхий 2500 наалт болон 5000 хогийн уутыг тарааж жолооч, иргэд аялагчдад байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах, хоггүй аяллыг уриалж байна. Ингэхдээ Хан-Уул дүүргийн Сансар худалдааны төв, 22-ын товчоо, Номин, Оргил худалдааны төв, Зунжин зэрэг Улаанбаатар хот руу орох, гарах хэсэгт мэргэжлийн байгууллагууд жолооч, зорчигчдод тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж бүхий наалт нааж, хогийн уут тарааж байгаа юм. Цаашид Горхи Тэрэлжийн чиглэлийн амралтын газар, аялал жуулчлалын байгууллагууд мэргэжлийн байгууллагатай хамтран хяналт шалгалтыг хийн ажиллахаар төлөвлөжээ.

Аяны дараагийн шатны ажлыг Ерөнхий боловсролын байгууллага, оюутан сурагчдын боловсролын хүрээнд байгаль дэлхийтэй харьцах зөв хандлагыг төлөвшүүлэх, эх орны дахин давтагдашгүй түүх соёлын өв болсон түүхэн дурсгалт газруудыг таниулах, мэдээллээр ханган ажиллана гэдгийг нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар хэллээ.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Алтанзул хэлэхдээ “2020 оны эхний зургаан сарын байдлаар цагдаагийн байгууллагад 13 786 удаагийн гомдол мэдээлэл ирсэн. Нийт гомдол мэдээллийн 63,2 хувийг нийслэлийн Цагдаагийн газар, харьяа хэлтсүүд шийдвэрлэжээ. Улаанбаатар хотын хэмжээнд оны эхний хагас жилийн байдлаар 9064 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 22,5 хувиар буурсан үзүүлэлт” гэсэн юм.

Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон нийслэлийн Цагдаагийн удирдах газрын гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөл, Join me-аялал амралтын хөтөч байгууллага зэрэг төрийн болон төрийн бус 50 гаруй байгууллага “Хоггүй аялал гоё” аяныг зохион байгуулж байна. Join me-аялал амралтын хөтөч байгууллагын тухайд дотоодын аялагчдад зориулаад аялалын бүтээгдэхүүн санал болгодог бөгөөд аялал жуулчлалын 50 гаруй мэргэжлийн байгууллагууд нэг платформд нэгтгэж чадсан байна.

Дашрамд дурьдахад, Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 15.8-д “Усан сан болон ой усан сан бүхий газар хог хаясан, машин угаасан, бохир зүйл угаасан иргэнийг 100 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 1 сая төгрөгөөр торгоно” хэмээн заасан байдаг. Энэ дагуу оны эхний хагас жилийн байдлаар нийт 61 иргэнийг торгожээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.