Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»2020 оны нөөцийн мах бэлтгэх, нийлүүлэх ажлыг нийслэл хот амжилттай зохион байгууллаа
Мэдээ

2020 оны нөөцийн мах бэлтгэх, нийлүүлэх ажлыг нийслэл хот амжилттай зохион байгууллаа

Эрхэм админBy Эрхэм админ07/03/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нөөцийн мах бэлтгэх, нийлүүлэх ажлыг урьд өмнөх жилүүдэд ХХААХҮЯ хариуцан зохион байгуулдаг байсан бол энэ жил нийслэл хот анх удаагаа Ажлын хэсгийг ахалж, нийслэлчүүдийг гол нэрийн хүнсээр хангах энэхүү чухал ажлыг гардан зохион байгуулж байгаа билээ. Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой хадгалах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/899 дүгээр захирамжаар мал, мах бэлтгэх нөөцлөх, худалдан борлуулах, хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар ахлуулан байгуулсан юм.

 

Тэгвэл өнөөдөр нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан нөөцийн мах бэлтгэгчидтэй уулзаж, салбарын яам болон нийслэлийн холбогдох агентлаг, газар, хэлтсүүд, төрийн бус байгууллагын төлөөллүүдээс бүрдсэн Ажлын хэсгийнхний тайлан мэдээллийг сонслоо.

Дотоодын махны хангамжийг тогтворжуулах зорилтын хүрээнд энэ жил нийслэлчүүдийн хаврын махны хэрэгцээнд зориулж 38 аж ахуйн нэгж нийт 11.3 мянган тонн махыг зах зээлд нийлүүлэхээр бэлтгэсэн бөгөөд бэлтгэж, нөөцөлсөн махыг хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах ажлыг өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний өдрөөс долдугаар сарын 1-ний хооронд зохион байгуулсан. Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн 9 дүүргийн 173 хороон дахь зорилтот бүлгийн хүн ам, өрхийн тоо, байршилд шаардлага хангасан 318 хүнсний дэлгүүр, сүлжээ 95 нийт 413 хүнсний дэлгүүрээр амжилттай зохион байгуулсан бөгөөд одоо 1300 тонн мах үлдсэнийг Засгийн газраас тогтоосон үнээр үргэлжлүүлэн зарж дуусгах юм байна. Тодруулбал, хонины ястай махыг нэг кг нь 6700 төгрөг, үхрийн ястай махыг 7700, ямааны махыг нэг кг нь 6200 төгрөгөөр тус тус худалдаалж байгаа нь зах зээл дээрх махны үнээс 35-45 хувиар хямд байгаа аж.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас олон улс оронд эдийн засаг хүндэрч, ард иргэдийн амьдрал сайнгүй байгаа энэ үед нийслэлчүүдийн хаврын махны хэрэгцээг хангах, үнийг тогтвортой байлгах зорилгоор нөөцийн мах бэлтгэх, нийлүүлэх ажлыг амжилттай зохион байгуулсан та бүгдэд юуны өмнө талархлаа илэрхийлье. Мах бол монголчуудын хувьд гол нэрийн хүнс учраас чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан, тэгэхдээ зах зээл дээрхээс хямд өртөгтэй махаар иргэдээ хангах асуудал нэн чухал. Нөхцөл байдал энэ хэвээр удаан үргэлжилбэл, цаашдаа нөөцийн мах бэлтгэх, нийлүүлэх ажлыг илүү өргөн хүрээнд, илүү хүртээмжтэй байх талаас нь одооноос анхаарч зохион байгуулах шаардлага тулгарна. Ялангуяа зорилтот бүлгийнхэн буюу захын гэр хорооллын дэлгүүрүүдээр нөөцийн махны худалдаа хэр зэрэг хүртээмжтэй байгаад байнгын хяналт шалгалт хийж байх учиртай. Зуны сар зургаа биш. Тиймээс ирэх жилийн нөөцийн мах бэлтгэлийн ажлыг одооноос анхаарч, энэ жилийн алдаа, оноогоо дүгнэж цэгнэн, цаашид зохион байгуулалтаа илүү сайжруулах хэрэгтэй” хэмээн хуралдааны үеэр онцолсон юм.

Мөн нөөцийн махны өргөтгөсөн худалдааг амжилттай зохион байгуулсан зарим иргэн, аж ахуйн нэгжүүдийг энэ үеэр шагнаж урамшууллаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.