Боловсрол суваг телевизээр “Бурханы авралаар чи ирлээ” шоу үзэгчдийг байлдан дагуулж байгаа. Тус шоуны шүүгч зөвлөгчөөр ажиллаж байгаа МУГЖ, хошин урлагийн Маск продакшны захирал П.Эрдэнэзаан хийлч Дэлгэрцэцэг буюу Дээгий нарыг аальгүйтэж байгаа бичлэг үзэгчдийн сонирхлыг татав.
Хийлч бүсгүйн хувьд нялхамсуу аальгүй имижээрээ олонд танигдсан. Харин жүжигчин П.Эрдэнэзааны хувьд нэлээд буурь суурьтай олонд харагддаг.
СУИС-д сурч байхдаа гэргийтэйгээ танилцсан П.Эрдэнэзаан өдгөө 3 охин, нэг хүүгийн аав өнөр бүлийн эзэн.