Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Зүүн бүсийн сайжруулсан түлшний эхний блок үйлдвэр ашиглалтад орлоо
Мэдээ

Зүүн бүсийн сайжруулсан түлшний эхний блок үйлдвэр ашиглалтад орлоо

Эрхэм админBy Эрхэм админ07/05/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийн барилгын ажил өрнөж буй.

Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан өнөөдөр үйлдвэрийн барилгын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа.

 

Зүүн бүсийн үйлдвэр нь нийт таван блокоос бүрдэнэ. Шахмал түлшний үйлдвэр гурав, коксын үйлдвэр, нүүрс угаах гэсэн таван блок үйлдвэртэй бөгөөд ирэх арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад орох юм. Одоогийн байдлаар тус үйлдвэрийн дэд бүтцийн болон барилга хийцийн угсралт, тоног төхөөрөмжийн ажлууд хийгдэж байна. Техник, төхөөрөмжийн угсралтын ажил 70 хувьтай явагдаж байна. Өнөөдрөөс сайжруулсан түлш үйлдвэрлэх эхний блокыг ажиллуулж 72 цагийн туршилт хийж эхэлсэн бөгөөд үргэлжлүүлэн түлш үйлдвэрлэх аж.

 

Ингэснээр цагт 30мянган тонн түлш үйлдвэрлэнэ. Дараагийн ээлжийн A, B блок үйлдвэрүүд ирэх есдүгээр сарын дундуур ашиглалтад орохоор төлөвлөжээ. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг БНСУ-аас нийлүүлж байгаа аж. Нэг блок үйлдвэр нь цагт 90 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Нэг ээлжинд 12 цаг ажиллахаар тооцоолбол 1800 тонн түлш үйлдвэрлэнэ хэмээн Зүүн бүсийн үйлдвэрийн ерөнхий инженер М.Жавхлан хэллээ.

Мөн үйлдвэрийн үндсэн байгууламжийг газар доор байгуулж байгаа нь байгаль орчинд ээлтэй, агаарт дэгдэх тоосжилт зэрэг сөрөг асуудлуудыг үүсгэхгүй. Утаа, тоос, тортог гарахгүй бүгд далд системээр хийгдсэн гэв.

МСҮТ-тэй хамтран үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг бэлтгэж байна

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Налайх дүүрэг болон Төв аймгийн Зуунмодын МСҮТ-тэй хамтран үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг бэлтгэж байгаа. Урьдчилсан байдлаар 800-1000 орчим ажилчдын орон тоо зөвхөн үйлдвэрт ажиллахаар тооцоо гарсан. Налайх дүүрэг,Төв аймаг, Улаанбаатар хотоос ажиллах сонирхолтой иргэд санал хүсэлтээ ирүүлсэн. Эдгээр иргэдээс тодорхой шалгуур тавьж ажилтнаар авч, сургалтад хамруулна. Зүүнбаян Тавантолгойн төмөр зам ашиглалтад орохоор Тавантолгойгоос сайжруулсан шахмал түлшнийхэ түүхий эд боблох медлингээ төмөр замаар зөөвөрлөнө.

Ингэснээр үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж түлшний хэрэглээгээ 100 хувь хангаж чаддаг болно. Эрдэмтдийн зөвлөх баг түлшний чанарыг сайжруулах, хорт хийн ялгарлыг бууруулах, олон улсын стандартад хүргэх талаар нарийн судалгаа шинжилгээнүүдийг хийсэн бөгөөд үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа” хэмээн нэмэлт мэдээллийг өглөө.

Энэ үеэр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ж.Мөнхжаргал сайжруулсан түлшний нөөцлөлт, хадгалалт, сайн карт болон түлш борлуулах цэгийн мэдээллийг дэлгэрэнгүй өгсөн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Зүүн бүсийн сайжруулсан түлшний үйлдвэр ашиглалтад орсноор нийслэлийн агаарын бохирдол 70-80 хувь буурах тооцоо гарсан. Тиймээс түлш нөөцлөлт, борлуулалт, хадгалалт тээвэрлэлтийн асуудалд Захирагчийн ажлын алба, “Тавантолгой түлш” компанийн удирдлагууд, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар харилцан уялдаагаа сайжруулж онцгой анхаарч ажиллахыг сануулсан юм.

Засгийн газрын 62 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт орж, нийслэлийн бүх дүүрэг хороодод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Иймд ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд айл өрх бүрийн зуух яндангийн битүүмжлэлийг шалгаж, сайжруулсан түлшний зөв хэрэглээ, угаарын хийнээс сэрэмжлүүлсэн зөвлөмжийг хүргэж ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.