Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий “Иргэний зөвлөл”-ийн гишүүнд нэр дэвших сонгон шалгаруулалтыг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн зарлаж байна. Зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэхийг хүссэн иргэн Цагдаагийн албаны тухай хуулийн 62.4-т заасан шаардлагыг хангасан байх ба Нутгийн удирдлагын ордны 316 тоот өрөөнд 2020 оны 02 дугаар сарын 18-ны дотор дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ үү.
Үүнд:
1. Товч намтар /Төрийн албан хаагчийн анкет/
2. Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн хуудас
Материалыг ажлын цагаар хүлээн авна. Шаардлагатай асуудлыг 7035-0494 дугаарын утсаар лавлана.
СОНГОН ШАЛГАРУУЛАХ КОМИСС