Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Гэр хорооллын хог ачилтыг эрчимжүүлэх үүрэг өглөө
Мэдээ

Гэр хорооллын хог ачилтыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Эрхэм админBy Эрхэм админ05/05/2020Updated:07/08/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Аймгийн Засаг даргын 7 хоног бүрийн ээлжит шуурхай зөвлөгөөн өчигдөр 15 цагаас цахимаар хуралдлаа.

            Хуралдааныг аймгийн Засаг дарга Д.Батлут удирдан явуулав. Өмнөх хуралдааны үеэр хүнд даацын тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохдоо даац хэтрүүлэн нийтийн эзэмшлийн авто зам байгууламжийг эвдэх, ногоон бүсэд батлагдаагүй зам гаргаж, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа асуудлыг анхаарах үүрэг өгсөн. Үүний мөрөөр батлагдаагүй маршрутаар тээвэрлэлт хийж байсан үйлдлийг зогсоож, цагийн хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгсэлд зөвшөөрлийг олгох ажлыг хийж хяналт тавин ажиллаж байгаа аж.
            2020 оны эхний 4 сарын байдлаар аймгийн Онцгой байдлын газрын аврагчид 34 удаагийн дуудлагаар ажилласан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гал түймрийн улмаас 14.1 сая төгрөгийн хохирол учирч, 253,5 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
            Хаврын хуурайшилтын улиралтай холбогдуулан ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран эргүүл хяналтыг ажиллуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ямар нэг ой хээрийн түймэр бүртгэгдээгүй байна.
            COVID-19 вирусийн халдвар дэлхий дахинд тархаад байгаа энэ үед хүүхэд, эмэгтэйчүүд, гадаад улс оронд эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчлүүлж байсан иргэдийн гаргасан хүсэлтийн дагуу иргэдээ эх орондоо татан авах ажлыг  манай улс шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд ОХУ-аас ирэх 200 иргэнийг аймагтаа тусгаарлах, ажиглах үүргийг манай аймагт өгсөн бөгөөд харин манай аймгийн зүгээс 100 иргэнийг хүлээн авч ажиглах тусгаарлах боломжтойгоо мэдэгдсэн байна. Үүний хүрээнд ОХУ-аас эх орондоо ирж буй 100 иргэнийг хүлээн авч тусгаарлах, ажиглах байрыг бэлтгэх, түүнд ажиллах эмч мэргэжилтэн, цагдаа, Онцгой байдлын алба хаагчдыг бэлтгээд байна.
            Шуурхай зөвлөгөөний төгсгөлд аймгийн Засаг даргын зүгээс гэр хорооллын хог ачилтын ажлыг эрчимжүүлэх талаар Орхон аймгийн Хот тохижуулах газарт үүрэг чиглэл өглөө.
Мэдээллийн төв
Орхон ЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.