Аймгийнхаа хөгжлийн түүх, дэвшил, өөрчлөлтийг илэрхийлэх, ирээдүй хэтийн төлөвийг тодорхойлох, үндсэн мэдээллийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулагдсан Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллого өнгөрөгч зохион байгуулагдсан билээ.
Тус тооллогын үйл ажиллагаанд идэвх зүтгэл гарган ажилласан Оюут, Уурхайчин, Хүрэнбулаг, Даваат, Шанд, Цагаанчулуут, Рашаант, Говил, Уртын гол, Дэнж багийн хамт олон, Уртбулаг багийн шалгагч Д.Анхтамир, Жаргалант сумын шалгагч А.Нарандэлгэр, Согоот багийн тоологч Г.Мөнхжин, Говил багийн тоологч Г.Баасансүрэн, Булаг багийн тоологч М.Цэндсүрэн, Бүрэнбүст багийн Засаг дарга М.Мөнхзаяа, Их залуу багийн зохион байгуулагч Б.Нарангэрэл, Баян-Өндөр сумын статистикч Н.Баярмагнай, П.Наранзул, статистикийн хэлтсийн зохион байгуулагч Б.Золзаяа нарыг “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Шагналыг ЗДТГ-ын Ёслол хүндэтгэлийн өргөөнд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Орхон аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Туул нар гардуулан өглөө.
Мэдээллийн төв