Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Архангай аймагт болсон аймшигт осолд өртсөн гэр бүлийн өрхийн тэргүүн Б нас баржээ
Мэдээ

Архангай аймагт болсон аймшигт осолд өртсөн гэр бүлийн өрхийн тэргүүн Б нас баржээ

Эрхэм админBy Эрхэм админ07/25/2020Updated:07/25/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Архангай аймгийн “Цагаан даваа”-нд шатахуун тээвэрлэгч машин онхолдож шатсан зам тээврийн ноцтой осол гарсан билээ. Уг ослын улмаас 12 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн. Тэдний дотор нэг гэр бүлийн долоон хүн байсан нь иргэн Б-ийн гэр бүл юм.

ИргэнБ нь “SPS’ телевизийн ажилтан бөгөөд тус осолд гэр бүлээрээ өртөж 60-90 хувийн түлэгдэлтэй эмнэлэгт хүргэгдсэн байна. Харамсалтай нь өрхийн тэргүүн буюу иргэн Б нь лхагва гарагт өөд болжээ. Түүний таван настай хүүхэд нь Архангай аймагт эмчлүүлж байхдаа эндсэн. Арван настай хүү нь мэс засалд хоёр удаа орсон ба биеийн байдал нь маш хүнд байгаа аж. Ээж нь буюу иргэн Ц өчигдөр хагалгаанд орсон. Мөн л хүнд байдалтай байгаа. Энэ ослоос улбаатай өвчтөнүүдийн бүгдийнх нь биеийн байдал хүнд байгаа. 13 настай охин болон нялх хүүхдийг мөн эрчимт эмчилгээнд эмчлүүлж байна.

Нялх хүүхдийн хувьд ээж нь тэвэрч байсан тулдаа харьцангуй бага түлэгдэлттэй үлдсэн гэж эмч нар мэдэгдсэн юм. Энэ төрлийн осолд биеэ хамгаалах чадваргүй хүүхдүүд хамгийн их хохирдог аж.

Ослын үеэр маш богино хугацаанд асар их хэмжээний гал гарсан бөгөөд тухайн үед хүмүүс зуны нимгэн хувцастай байсан учир галд өртөх эрсдэлийг нэмэгдүүлсэн гэж эмч нар ярьсан юм. Арьс бол хүний хамгаалах эрхтэн. Гэтэл биенийх нь дийлэнх хамгаалах эрхтэн түлэгдэж гэмтэхээр бактери хүний бие рүү шууд орох таатай орчин үүсдэг. Мөн арьс түлэгдсэний улмаас шингэний тэнцвэр алдагдаж дотор эрхтнүүдэд нөлөөлдөг, дархлалыг гэмтээдэг.

Одоогийн байдлаар тус гэр бүлийн эмчилгээний зардалд 600 сая төгрөгийг зарцуулаад буй аж. Та сайхан сэтгэлийн гараа сунгаж талийгаач Б-ийн гэр бүлд туслахыг хүсвэл дараах хандивын данснууд руу мөнгө шилжүүлэх боломжтой юм.

Хандивын данс: Очбаярын Цэнгэл

Хаан Банк – 5021715838
Голомт банк – 2205040025
Худалдаа Хөгжлийн Банк – 472008534

Холбогдох утас: 95452112

Эх сурвалж: dorgio.mn

эмгэнэл
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.