Нөхрөөсөө салсан мисс Т.Туяамаа шинэхэн хайртайгаа учирчээ
Амраг залуутайгаа хамт Австралид амьдарч, анхны үрээ төрүүлсэн мисс, загвар өмсөгч Т.Туяамаа өнгөрсөн жил эх орондоо ирээд хэсэг хугацаанд “нуугдсан”.
Нөхрөөсөө салснаа нууцалж, охиноо ганцаараа өсгөж байгаа мисс бүсгүй төд удалгүй загварын агентлаг байгуулан реклам сурталчилгаанд тоглож эхэлсэн юм.
Тэгвэл саяхнаас 99 цэцгийн баглаа, романтик аялалын зургуудаар гайхуулах болсон мисс Т.Туяамаа шинэ хайртай учирч, хүүгээ аавтай болгохоор шийдсэнээ ийнхүү харууллаа. Мисс бүсгүйн гайхам сайхан зургуудыг авч, хайр халамжаар эрхлүүлж яваа эр нь одоогоор хэн болох нь тодорхойгүй байгаа.
Гэхдээ мисс амрагийнхаа зургийг авах гэж хагас суусан төрх нь Т.Туяамаагийн нэлээд хэдэн зурагт буусныг нуугаад яахав. Олны танил, сошиал сүлжээнд гайхагдсан сайхан охид хүүхнүүд гадаад дотоодоор “ганцаараа” аялаад л байдаг.
Зургийг нь чухам хэн аваад байгаа нь нууцлаг үлддэг энэ байдлыг мисс Т.Туяамаа ч “амжилтгүй” үргэлжлүүлэв бололтой. Ямартаа ч, нэлээд бэлтэй залуу гэдэг нь ойлгомжтой