Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025

    Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

    06/13/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Тархины даралттай хүүхдийг эмчлэх ардын арга
Фото

Тархины даралттай хүүхдийг эмчлэх ардын арга

coolBy cool08/27/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол ардын эмчилгээ бол үнэхээр гайхалтай шинжлэх ухаан юм. Ингээд тархины даралттай хүүхэдтэй эцэг эхчүүдэд маань хэрэг болох байх гээд, доорх зөвлөгөөг хүргэж байна.

“Үр минь тархины даралттай төрсөн бөгөөд уг нь нярай хүүхэд хоногт 16-аас доошгүй цаг унтдаг байх ёстой атал хоногт 2 цаг унтвал их юм, бусад үед уйлж байдаг байлаа. Тархины даралтын европ эмчилгээ бол ойлгомжтой, хэдэн төрлийн эм ууна. Нярай хүүхдэд эм уулгана гэдэг үнэхээр хэцүү. Тэгээд ч тархины даралт бол төдийлөн гүйцэд эдгэдэггүй, урхагтай өвчин гэдэг юм билээ.

Харин бид 70 гарсан эмгэний заавраар ардын аргыг хэрэглээд ямар ч зовиур, урхаггүй, цоо эрүүл болсон. Хэдэн мянган жил энэ л нутагт 5 хошуу малаа хариулсаар ирсэн миний ард түмний арга ухаан бол үнэхээрийн төгс төгөлдөр ажгуу. Сүүлд сонсох нь ээ, энэ арга маань шинжлэх ухааны нэлээд үндэслэлтэй гэж байсан.
За тэгэхээр, ардын уламжлалт эмгүй эмчилгээ:
Хонь төхөөрөөд , нэг бөөрийг нь аваад, голоор нь хувааж, хүүхдийнхээ хоёр чихэнд дотор талаар нь харуулж, чихэвч зүүсэн юм шиг наана. Тэгээд гүзээний буланг огтлон авч, баасыг нь нэг шувтарсан болоод сэвстэй чигээр нь хүүхдийн толгойд малгай болгож углан, чихэнд нь наасан бөөрийг дарна. Гэхдээ духны талаас нь илүү гаргахгүй, хүзүүний хөдөлгөөнд саад болохооргүйгээр углана. Ерөөсөө л ноосон малгай шиг өмсгөнө. Энэ бүхнийг хийхдээ анхаарах гол зүйл бол хонины амьдын халууныг алдалгүйгээр, хөрөхөөс нь өмнө амжуулах ёстой. Тэгээд 24 цагийн дараа хатсан гүзээ, ногоорсон бөөрөө салгаж авна. Барьцалдаад хатчихдаг болохоор сайн норгож, дэвтээж байж салгахгүй бол даахийг нь зулгааж бахируулна гэж нэг аюул бий.

За ийнхүү угласны дараа 2 цаг орчим айхтар уйлсан. Толгойгоо огцом огцом савах гээд байсныг бодвол час часхийлгэн хатгаж өвдсөн болов уу. Дараа нь, магадгүй төрснөөсөө хойш анх удаа, бүтэн 6 цаг сэрэлгүй унтсан даа. Өлсөөд сэрээгүй бол унтаад л байх байсан биз. Бид бүр үнэхээр их гайхаж билээ. Одоо ч бид мань хүний гүзээ углачихсан амгалан унтаж байгаа зургийг хараад “өмхий толгойт” гэж өхөөрдөн инээлддэг.

Маргааш нь байнга уйлж байдаг үр минь гоц тайван байсан бөгөөд үүнээс хойш ердийн хүүхэд шиг унтаж амардаг болсоон. Ингэж эмчлэх үед 3 сартай байсан бөгөөд бид 2 сарын дараа дахин нэг давтсанаар тархины даралт гэгч зовиурыг үүрд мартсан билээ. Нэг зүйл сануулахад, би үүгээрээ шинжлэх ухааныг огтхон ч үгүйсгээгүй бөгөөд харин ч ардын дом, эмгүй эмчилгээг европ эм эмчилгээтэй хавсруулан хийх нь илүү үр дүнтэй байдгийг хэлж байгаа болно.

зөвлөгөө
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.