Аймгийн Засаг дарга жил бүр иргэд болон төрийн байгууллагын ажилтнуудтай уулзалт хийдэг. Тэгвэл өнгөрсөн онд уулзалт хийх үеэр зарим төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа шаардлагатай тоног төхөөрөмж авах хүсэлт гаргасан.
Үүний дагуу аймгийн ЗДТГ, Цагдаа, Онцгой байдал, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Улсын бүртгэл болон Статистикийн хэлтэс, Хотын захирагчийн алба, Шүүхийн шинжилгээний алба, Санхүүгийн хяналт аудитын албанд шаардлагатай компьютер тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Уг ажилд орон нутгийн төсвөөс 79 сая төгрөг зарцуулсан байна.