Сахиусан тэнгэр Д.Нора
“Mongolian next top model” шоу нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээрээ олонд танигдсан загвар өмсөгч Д.Оюунномин буюу Нора сахиусан тэнгэрийг дүрсэлсэн шивээстэй болжээ.
Үүнийгээ өөрийн цахим хуудсанд нийтлэж, олонд “гайхуулав”.
Итальд амьдарч байгаа Д.Норагийн хувьд Монгол моделиуд дундаас олон улсад хамгийн өндөр амжилт гаргасан гэдэг. Тэрээр Нью-Йорк, Милан, Парис, Токио, Сингапур, Хонг Конгийн загварын агентлагт харьяалагдахын зэрэгцээ дэлхийд нэр хүндтэй Chanel, Hermes, Vivienne Westwood (брэнд дизайнер), Emilio Pucci зэрэг брэнд болон Монголын бүхий л чадварлаг, томоохон дизайнеруудтай хамтран ажилладаг.