Жүжигчин Ц.Ганбаярын хязгааргүй хайрын эзэд
Мөрөөдлийн театрын жүжигчин Ц.Ганбаяр буюу “бүдүүн” Ганбаа хоёр хүүхдийнхээ хичээл сургуулийг орохоос өмнө сайн гэгч нь эрхлүүлжээ.
Энэ тухайгаа тэрээр өөрийн цахим хуудаснаа “Энэ хоёр маамаагаа хичээл нь орохоос өмнө эрхлүүлнэ ээ. Бие нь том болохоос жаахан юм шдээ миний хоёр чинь” гэжээ.
Жүжигчин Ц.Ганбаяр 20 наснаасаа ханилсан авааль эхнэр, охин хүү хоёроосоо өрх тусгаарлаад багагүй хугацааг үдсэн бөгөөд “Тансаг мода” агентлагийн захирал Б.Уянгатай янаг амрагийн харьцаатай гэдэг.
Хэдийгээр өөр өөрсдийн замаа хөөсөн ч Ц.Ганбаяр хүүхдүүддээ халамжтай аав бололтой.