Дуучин Р.Дэлгэрмаагийн гоолиг төрх
Зохиолын дууны салбарт алтан гургалдай мэт уран дуулалттай гэгддэг дуучин Р.Дэлгэрмаа өдгөө баруун аймгуудаар аялал хийж явна.
Өөрийн нутгийн Баяннуурын хөвөөнд тэрээр усны хувцастай зургаа даруулж цахим хуудаснаа нийтлэжээ. Хүүгээ гаргаад нэг хэсэг нэлээд жин нэмж байсан тэрээр гоолиг төрхөө ил гаргасан бололтой.
Өдгөө 40 насны босгыг шүргэж яваа дуучин бүсгүйн хувьд сүүлийн хэдэн жил уран бүтээлээс илүү телевизийн салбарт хүч үзэж, “Бүсгүйчүүд клуб” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллах болсон.