Рок попын ертөнцөд чадварлаг дуу хоолойгоороо ялгардаг уран бүтээлч бол дуучин Маралжингоо. Өдгөө 30 насны босгыг алхасан тэрээр Завхан аймгийн Отгон суманд орших Отгонтэнгэр хайрханыг үзэж яваа ажээ. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “

Өндөр өндөр уулсын дунд аав шиг нь цомбойж харагддаг сүрлэг хайрхан гэж аав минь хэлдэг . Аргагүй сүрлэг Хайрхан сайхан Хангай юм аа.
Би хайрханы наахна хоносон эхний өдөр үер бууж цахилгаан цахиад тэнгэр аймар нүргэлээд 4021 өндрийн бэлд үүлс ойрхон нүүгээд ч байгаа юм шиг сайхан байлаа . Маргааш нь бүх зүйл чийг цохиж хүйтэнд жиндсэн ч уулын орой үүлгүй харагдаж хайрхан руу аялсан.

4 жилдээ нэг заавал ирж баймаар сайхан нутаг сүрлэг хангай юм аа” гэжээ.


