Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Хүүхэд хэзээнээс ХАЛБАГА барьж сурдаг бэ
Зөвөлгөө

Хүүхэд хэзээнээс ХАЛБАГА барьж сурдаг бэ

Эрхэм админBy Эрхэм админ08/07/2020Updated:08/07/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хүүхэд хөгжлийнхөө үе шатны дагуу дунджаар 8-10 сартайдаа халбага ашиглан өөрийгөө хооллох дадалд суралцах чадвартай болдог гэж үздэг.

Халбага бариулж өөрөөр нь идүүлэх нь ээжүүд бидний ажлыг хөнгөвчлөөд зогсохгүй хүүхдийн гарын нарийн булчингийн хөгжил болон орон зайг баримжаалах чадварт сайнаар нөлөөлдөг

Халбага бариулж сургахад бэлтгэх зүйлс

Таны хүүхэд 8 сар хүрсэн байх. Зарим хүүхдүүд энэннэс өмнө халбага барьж сурдаг ба үүнд зөв буруж гэсэн зүйл байхгүй
Насанд нь тохирсон халбага сонгох: Анхлан халбага барьж байгаа хүүхдэд хэмжээний хувьд жижигхэн, богинохон иштэй, ам гэмтээхээргүй муруй халбага байвал илүү тохиромжтой байдаг
Хүүхдээ заавал хоолны ширээнд суулгаарай. Энэ үеэс эхлээд таны хүүхэд хоолны зөв дадал суудаг ба яг одоо та яаж зааж өгч эхлүүлнэ ирээдүйд яг л тийм байдаг.

Хоолны ширээний дор дэвсэх жижигхэн дэвсгэр бэлдээрэй. Үүнд: сонин, хулдаас, бичгийн цаас гэх мэт… Учир нь хүүхэд эхний нэг сар зүгээр л хоолоороо тоглодог. Хоолны үлдэгдлүүд ихэнх нь арилдаг ч толбо үлдээдэг жимс ногоо байдаг гэдгийг битгий мартаарай
Энгэрийн шүлсэвчээ сайн бэлдээрэй
Xалбага хэрхэн бариулж сургах вэ?
Эхний удаад 2 халбага бэлдээд нэгийг нь хүүхэддээ нөгөөг нь өөртөө аваарай.

Хүүхдээ давхар хооллож явна гэсэн үг. Тэгэхдээ хүүхдэдээ халбагаа ашиглаад хоолоо идэх боломжийг нь дандаа олгож байгаарай
Халбага хэрхэн ашигладаг талаар зааж сургаарай. Хүүхдийнхээ хоолноос өөртөө аягалаад халбага яаж барьж хутгадаг мөн яаж иддэг зэргийг ярилцаж зааж өгөөрэй.
Эхний удаад хутгахад амархан зөөлхөн хоол хүнсийг сонгож хооллоорой. Наалдамхай хоол хүнс бас их зүгээр байдаг. Жишээ нь: Тараг, будааны зутан, жимс ногооны зутан,хэтэрхий тосорхог болон шөлтэй хоолнууд халбагадахад гулгаж унаад байдаг учир хүүхдийн урмыг хугалж дахин оролдох сэдлийг төрүүлдэггүй санагдсан( Тэнүүка бид 2ын туршлага)

Урамшуулал магтаал: Хүүхэд ямар нэгэн зүйл шинээр сурч байгаа тохиолдолд маш сайн урамшуулж байгаарай. Би Тэнүүкаг хоолоо халбагадаад амруугаа хийх болгонд алгаа ташдаг байсан
Халбага нь хүүхдийн анхаарал татсан тод өнгөтэйг сонгох нь зүгээр юм байна лээ. Хэтэрхий уйтгартай халбага сонговол муу иддэг санагдсан ( Тэнүүка дээр ажигласан зүйл)

Хамгийн сүүлд ээжүүддээ хандаад хэлэхэд хүүхэд халбага барьж өөрийгөө хооллож сурахад дор хаяж 1-3 сар зарцуулдаг учир битгий шантраарай. Олон ээжүүд удаан идэх үйлдлийг нь харж чадахгүй урдуур нь орж хооллоод хүүхдээ халбага бариулж сургаагүй байдаг шүү. Ийм хүүхдүүд цэцэрлэгт орохоор багшид болон хүүхдэд өөрт нь хэцүү байдаг юм шүү. Хүүхдэдээ итгээд хүлээгээрэй

Эх сурвалж: Tenuukasmom

зөвлөгөө
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Дуучин Анугийн халуухан төрх олны харааг булаав

06/08/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.