Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Шоронгоос аавдаа бичсэн захидал
Папарацци

Шоронгоос аавдаа бичсэн захидал

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/08/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Шоронгоос аавдаа бичсэн захидал

Сайн байна уу? Ааваа

​Ааваа тандаа энэ захиа очих өдрийн мэнд хүргэж байна. Аав аа энэ захиаг намайг танд бичиж сууна аа гэхэд та минь их гайхаж байгаа байх.

Өдий болтол өсгөж, хүмүүжүүлж өгсөн байхад чинь нэг ч удаа ааваа гэж хэлж үзээгүйг минь уучлаарай. Ааваа гэж дуудаж үзээгүй ч би чинь одоо болтол сэтгэл зүрхэндээ таныгаа ааваа гэж хэлж байсан юм аа. Дөнгөж ухаан сууж байсан жаахан хүү ээж, аав хоёртойгоо тэр нэг өдрөөс хойш хамт амьдарч эхэлсэн. Та намайг тэр л өдрөөс хойш өөрийн төрсөн хүү шиг өсгөн хүмүүжүүлж, халуунд нь халж, хүйтэнд хөрж зүтгэсээр өдий хүргэсэн. Гэтэл би одоо хүртэл таныг ааваа гэж ганц ч удаа болов дуудаж үзээгүйг минь уучлаарай.

Энэ удаа бичгээр захидлаар дамжуулан хэлж байгааг минь бас уучлаарай. Өнөөдрөөс эхлэн таныгаа би ааваа гэж үргэлж дуудаж байна аа. Тэртээд өнгөрсөн тэр нэг өдөр ааваа гэж яагаад хэлээгүй юм бол гэж дандаа боддог. Дэндүү жаахан болоод ч тэр юм уу хөндлөнгийн хүний үгэнд ороод ааваа гэж хэлж чадалгүй таныгаа олон жил гомдоож явсан тэнэг хүү чинь өнөөдрөөс эхлэн таныхаа ачлалт, сайн хүү болохыг хичээнэ ээ.

Анх сургуульд ороход минь та дэвтэр ном, цүнх, форм гээд бүх л зүйлийг өөрийн гараар бэлдэн өгч хүний хүүхдээс дутахааргүй явуулсан. Тэрний л ачаар би уншиж бичиж сурсан. Миний төрсөн аав ээж, ах, бид гурвыг нэг л өдөр орхиод явсан гэж би сонссон. Гэтэл та минь хүний хүүхэд гэж бодолгүй ах, бид хоёрыг аавын хайраар дутаалгүй сэтгэл, хайраар дүүрэн өсгөсөн. Зовоож байна даа би таныгаа. Алдаж, зовох цагт минь та л “Миний хүү зовох хэрэггүй аав чинь үргэлж хажууд чинь байгаа шүү” гэж тайвшруулж дэм болж байсан. Та намайг “ааваа” гэж хэлэх байх гэж олон жил хүлээсэн байх даа. Уучлаарай тэнэг хүүгээ. Би өдөр бүр таныгаа эрүүл энх байж, урт удаан насалж, хажууд минь байгаасай гэж залбирдаг. “Хүн халанд биш хайранд хүн болдог” гэж яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай бичсэн байдаг. Нээрээ л аавынхаа хайранд би өдий зэрэгтэй хүн болсон. Баярлалаа ааваа.
​

Ухаан муутай урагшгүй муу хүү чинь удахгүй тантайгаа уулзахын ерөөлийг өргөн дэвшүүлж, энэхүү захидлаа дуусгая даа. Хайртай шүү ааваа. Сэтгэл дотроо би таныг энэ хорвоогийн хамгийн сайн аав хэмээн бат оршоож, зүрх минь аав таныгаа гэсэн хайраар дүүрч байна. Энэ хайрыг, таны надад зориулсан их сэтгэлийг “Аав аа” гэж дуудах ганцхан үгээр илэрхийлж, таны баярлахыг харахыг тэсэн ядан хүлээж сууна.

Захидал бичсэн:

Архангай аймаг дахь ШШГГ-н аж ахуйд хүмүүжигч Э.Мөнх-Очир

захидал
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.