Улсын хэмжээнд мөрдөгдөж буй хөл хориог 8-р сарын 31 хүртэл сунгах шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасан.
Иймд Засаг даргын орлогч А.Түвшинжаргал 7-р сарын 31-нд дугаар А/471 захирамж гаргаж аймгийн хэмжээнд цэцэрлэг, сургууль, МСҮТ, их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг 8-р сарын 31-ний өдөр болгон сунгалаа. Мөн өмчийн бүх хэлбэрийн боловсролын байгууллагууд шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд ариутгал, халдваргүйтгэлийг холбогдох мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу зохион байгуулахыг үүрэг болгосон байна.
Мөн хотын хэмжээнд архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагааг оройн 18 цагаас дараа өдрийн 8 цаг хүртэл хориглосон болон караоке, бар, PC тоглоомын үйл ажиллагааг 7-р сарын 31 хүртэл түр зогсоох шийдвэрийг 8-р сарын 31-ний өдөр болгон сунгалаа.