“Яг түүн шиг” шоунд оролцож шаггүй дуучин гэдгээ, хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд тоглон жүжиглэх авьяастайгаа харуулсан Азийн топ модель, загвар өмсөгч О.Билгүүн будагтай төрхөө цахим хуудаснаа нийтэлжээ.
Ингэхдээ тэрээр “13 тоглосон бүгд шийтгэлээ амслаа” гэж тайлбарласан аж.
Түүний хувьд энэ жил аялал жуулчлалын салбарт ханцуй шамлан орсон. Гэр майханд аялагч, амрагчдын авдаг Monkey travel Mongolia гэх баазыг байгуулж, Тэрэлж болон монголын үзэсгэлэнт байгальтай газруудад дотоод аялагчдаа авч явдаг болсон.