Мисс Ө.Содгэрэлийн гэрийн хажуунаас баавгайн мөр олджээ
Нийслэлийн ногоон бүсийн Санзай ам орчимд баавгайн мөр илэрсэн тухай дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байдаг.
Үүний дагуу Нийслэлийн Байгаль орчны газраас холбогдох мэргэжилтэн очиж мөр таних ажиллагааг явуулж, баталгаажуулсан талаар мэдээлэл өчигдөр цахим сүлжээнд цацагдсан.
Тэгвэл тус мөр загвар өмсөгч, мисс А.Содгэрэлийн гэрийн ойролцоогоос олдсон талаар тэрээр цахим хуудаснаа нийтэлжээ. Ингэхдээ Хандгайт Санзайн чиглэлд аялагч амрагч, амьдран суудаг хүмүүсийг анхаарал болгоомжтой байхыг сануулсан байна.