Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Арлын оронд жаргаж яваа мисс Ч.Содтуяа
Папарацци

Арлын оронд жаргаж яваа мисс Ч.Содтуяа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/13/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Арлын оронд жаргаж яваа мисс Ч.Содтуяа
“Азийн модель” агентлагийн тэргүүн, мисс, загвар өмсөгч, топ модель, Ч.Содтуяа мисс, загвар өмсөгчид дотроо даруухан биеэ хаана, хэрхэн авч явдгаа сайн мэддэгээрээ үлгэр жишээ үзүүлдэг сайхан бүсгүй. Тэрээр дэлхийн нийтийг хамарсан коронавирус цар тахлын үеэр ээж охины хамт арлын оронд жаргаж яваа гэнэ шүү.


Өнгөрсөн онд түүнийг Баянгол дүүргийн шүүхээс иргэний маргаанд хариуцагчаар татсан боловч ор сураггүй болсон гэх үндэслэлээр эрэн сурвалжилж буй талаар мэдээлэл цацсан. Уг асуудалд мисс бүсгүй тодорхой тайлбар хийж, эрэн сурвалжлахгүй байхыг хүссэн байдаг.
Ч.Содтуяа анх 2002 онд “Леди” төвийн “Залуу модель” агентлагт багшилж ажлын гараагаа эхэлж байх үед дөнгөж 17-хон настай байв. Түүнээс хоёр жилийн дараа “Miss Mongolia-2004” тэмцээнд шалгарч, “Miss International-2004” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон тэрбээр “Фото мисс” өргөмжлөл хүртсэн удаатай. Удалгүй “Гоёл” наадмын “Шилдэг загвар өмсөгч” болсон юм.


Түүнийг загварын ертөнцөд өнгө нэмсэн авьяаслаг бүсгүй хэмээн хэлдэг ч өдгөө өөрийн шавь нарыг бэлтгэж буй “Азийн модель” агентлагаа авч явж буй. Энэхүү агентлагаа 2007 онд байгуулж байсан юм. Мисс, загвар өмсөгчдийн туйлын цэг Топ модель юм шиг санаж энэ нэрний хойноос их хөөцөлддөг. Гэтэл Ч.Содтуяа “Загварын ертөнцөд шигдэж, амжилтын хойноос шунаад “Заавал топ модель болно гэж улайрч явсангүй” хэмээн хэлж байсан удаатай.

Түүний анхны хайр, охиных нь эцэг загвар өмсөгч А.Чингүүн гэгч залуу байв. Тэрбээр өөрөөс нь олон насаар дүү байсан ч хүүхэдтэй болоод удалгүй хамтын амьдралдаа цэг тавьсан. Тэдний охиныг Ч.Содонгоо гэдэг бөгөөд хаана ч явсан ээжтэйгээ цугтаа явж харагддаг.
Тухайн үедээ агентлагийнхаа загвар өмсөгч, өөрийн шавьтайгаа, хайр сэтгэлтэй болон олны хэл аманд ихээхэн өртөж байсан. Тэр хоёрыг салахад хаа сайгүй их шуугиан гарч байсан ба модель А.Чингүүн экс эхнэр Ч.Содтуяаг “явдалтай хүүхэн” хэмээн тунхаглаж, мисс бүсгүй охиныхоо эцгийг “анхиагүй архичин” мэтээр зарлаж байсан юм.

А.Чингүүн өдгөө “Их засаг их сургууль”-ийн захирал Н.Ням-Осорын охин болох хөтлөгч Н.Ундралтай хуримлаж нам гүмхэн амьдарч байгаа.

Мисс бүсгүй өөрийн 12 настай С.Содонгоо охиноо ч бага наснаас нь загварын тайзнаа алхуулан Олон улсын тэмцээнүүдэд сорьж, чамгүй амжилтын эзэн болгосон байдаг. Харин өнгөрсөн жил бяцхан мисс С.Содонгоог АНУ-ын “Indikids мagazine” сэтгүүл онцолсон.

Уг сэтгүүл нь найман жилийн өмнөөс уншигчдын хүртээл болж, эхэлжээ. Нийт 100 гаруй хуудастай уг сэтгүүлд өсөх ирээдүйтэй моделиуд болон тайз дэлгэцийн одод гардаг аж. Бяцхан мисс С.Содонгоо нь АНУ-ын Нью-Йорк хотноо болох “NYC” загварын долоо хоногт орох шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарч байсан.

шар мэдээ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.