Дуучин Б.Болд хүүхдүүдээрээ гоёх дуртай
Хайрын дуугаар хосолсон таван жилийн амьдралдаа нэг л өдөр цэг тавьж, эхнэрийнхээ сайн найзтай хамт амьдарч эхэлсэн хүн бол нийтийн дуучин Б.Болд.
Тэрээр өдгөө дөрөв дэх хүүхдээ өлгийдөхөөр зэхэж суугаа. Өмнөх эхнэрээсээ гарсан том охин Б.Аялгуугаа дүү нараас нь дутаахгүй хайрладаг гэдгээ зарлан тунхаглаж явдаг.
Дуучин Б.Болдын хоёр дахь эхнэр Х.Мөнгөнцэцэг нөхрийнхөө хүслийг биелүүлж өгөхөө амлаж, “Би ханьдаа олон хүүхэд төрүүлж өгнө” гэж ярилцлага өгч байсан удаатай.