Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

    07/07/2025

    Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

    07/07/2025

    Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

    07/07/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Онгоцонд анх удаа ихэр хүүхэд мэндэлсэн тохиолдол болсон гэв
Мэдээ

Онгоцонд анх удаа ихэр хүүхэд мэндэлсэн тохиолдол болсон гэв

Эрхэм админBy Эрхэм админ08/13/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх замдаа жирэмсэн эх амаржиж, онгоцонд ихэр охин төрүүлсэн билээ. Эх, хүүхдүүдийн бие сайн байгаа бөгөөд тэдний тусгаарлалтын хугацаа дууссанаар өнөөдөр ХӨСҮТ-өөс гарч байна.


Онгоцонд мэндэлсэн охидод МИАТ ТӨХК-аас тус компанийн онгоцоор үнэ төлбөргүй нисэх эрх өгч байгаа юм.

Тус нислэгийн Агаарын хөлгийн дарга “Монголд онгоцонд хүүхэд төрсөн анхны тохиолдол нь 1960-аад онд тохиосон. Энэ үед АН-24 агаарын хөлөгт хүүхэд мэндэлсэн байдаг.


Ихэр охид мэндэлсэн нь онгоцонд хүүхэд төрсөн хоёр дахь тохиолдол болж байгаа.
Долдугаар сарын 9-нд Истанбулаас дүүрэн зорчигчтой хөөрч, өндрөө авч дууссаны дараа ахлах үйлчлэгч н.Алтанхуяг, н.Цэрэнханд нар ирж, жирэмсэн эх өвдөж эхэлснийг хэлсэн. Буцаад буухад бидний буултын жин хүнд, буулаа гэхэд олон цаг хүлээх байсан учраас нислэгийг үргэлжлүүлэх шийдвэрийг нисэх баг гаргасан.

Үүнээс цаг гаруйгийн дараа ОХУ-ын Сочи хотын дээгүүр өнгөрч байхад анхны охин мэндэлсэн, арваад минутын дараа удаах охин мэндэлсэн. Агаарын хөлөгт хоёр эх баригч, эмч гээд олон хүн явж байж таарч, бүгд их тусалсан. Тэд байгаагүй бол тун эрсдэлтэй байлаа.
Агаарын хөлөгт хамт зорчиж, бидэнд гүн туслалцаа үзүүлж, хоёр нярайг маань эрүүл энх төрөхөд нь эх барьж авсан эмч нартаа гүн талархлаа илэрхийлье” гэлээ

Ихэр охины ээж “Онгоцод орохоос хоёр өдрийн өмнөөс бие жаахан чилээрхсэн. Есдүгээр сард төрөх байсан ч охид маань долоон сар хүрээд төрлөө. Анх 1.4 кг, 1.6 кг төрсөн. Төрсний дараагаар жин нь буураад, дахин нэмэгддэг юм байна. Одоогоор хэвийн жиндээ хүрч байгаа.

Бие тамирдуу байсан учраас онгоц хөөрсний дараагаар төрлөө. Охиддоо Энхцэлмэг, Энхжигүүр хэмээх нэр хайрласан” гэв.

гэгээлэг мэдээ Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

07/07/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

07/07/2025

Цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр чөлөөт бөх,сонгомол бөх,Пауэрлиптингийн төрлөөр оролцож 4 медаль хүртжээ

07/07/2025

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.