Цахим хуудаснаа Жүжигчин Цэцэг”
Яаж ч ядарсан Монгол цусаа хамгаална!!! Харийн дэвсгэр болохгүй!!!
Алт амлаж, алмас эрдэнэ өгсөн ч дэр нэгтгэхгүй!!! Дээрлэхүүлж амьдрахгүй!!! Сорри лагуудаа, ядуу ч гэсэн Монгол эрийн галыг манаад, гэрийг нь сайхиж суух зүрхтэй олон бүсгүй байгаа шүү.
Эмийн сайндаа харь хүнтэй гэрлэсэн биш ёстой ярьшиг л байна.” гэж нийтэлсэн билээ.
Хариуд нь цахимд нэгэн залуу “За сайхан өгүүлбэр бүрээр нь дүн шинжилгээ хийгээд явчихнаа. 6 өгүүлбэр байна:
1. Монгол цус гэж байхгүй. Чамд 1-р бүлгийн цус хэрэгтэй бол хятад хүн донор байсан ч тэр цус нь таарна. Тэрийг хийж амилчихаад “хятад цустай болчихлоо” гээд өвдгөө тэврээд уйлаад суух уу? Тэгэхээр энэ бүсгүй ор тас байхгүй зүйл хамгаалах гээд байх нь. Үүнийг популизм гэдэг.
2. Хайр сэтгэлийг дэвсгэр гэж эндүүрдэг бололтой. Хоёр хүн хоорондоо таалагдаад эр эмийн ажил хийж байхад эмэгтэй нь “за ёстой сайхан дэвсгэр болж байнадаа” гэж боддоггүй байлтай.
3. Алт амлаж, алмас эрдэнэ өгч дэр нэгтгэдэг гэсэн ойлголтыг нь засах хэрэгтэй юм шиг байна. Амжилттай яваа эр хүнд бүсгүйчүүд татагдах нь үр төлөө найдвартай орчинд, хүчирхэг хамгаалалтад өсгөх гэсэн эх болсон, болох гэж байгаа амьтны зөн билэг юм шүү.
4. Гадаадын өндөр хөгжилтэй улсуудын иргэдийг ядуу буурай орны иргэдийн боловсрол, хүмүүжилтэй харьцуулбал бүгд биш ч гэлээ массаараа хамаагүй өндөр. Нэг их дээрэлхэж бариад байх магадлал бага. Хаана ч сайнтай муутай л байгаа. Гэхдээ нийт массын нийтлэг зүйл гэж бий. Тэр нь улс орны хөгжлийг тодорхойлчихдог.
5. Хайртай бол ядуу байна уу, баян байна уу угаасаа хэнд хамаатай юм бэ? Гол нь хайр. Харин ядуу байдал нь арчаагүйнх үү, архидалтынх уу, мэдлэг боловсролгүйнх үү гэдгийг нь олж мэдэхгүйгээр нэг их зориг гаргаад галыг нь манаад дэмий л болов уу.
6. Харь хүн буюу гадаадын иргэнтэй суулаа гэхэд эмийн сайн муу гэсэн утгыг нь ёстой ойлгосонгүй. Ухаан нь Роналдо-той монгол бүсгүй суучихлаа гэвэл “эмийн сайндаа ч суугаагүй дээ” гэж мэгэх нь жоохон тэнэгдүү шүүмжлэл биз” хэмээжээ.