Викинигээр гоёсон дуучин Б.Маралжингоо
Хоолойны цар хүрээгээрээ монголын рок попын ертөнцөд өөрийгөө тодорхойлж чадсан дуучин Б.Маралжингоо өдгөө Завхан нутгаар аялж яваа. Тэгвэл тэрээр өөрийнхөө хагас нүцгэн буюу викинитэй зургаа нийтлэхээ мартсангүй. Ингэхдээ тэрээр “Жаргалын гурван нуглаасыг минь тоох хэрэггүй дээ” гэж гэдэснийхээ тухай бичжээ.
Дуучин бүсгүйн хувьд өдгөө 30 насыг гарсан ч ганц бие хэвээр. Уг нь гэр бүл төлөвлөлтийн талаар тэрээр нэгэн хэвлэлд ярихдаа “30 нас хүрэхээсээ өмнө хүнтэй сууж, хүүхэд гаргаад эцэг эх шигээ сайн сурган хүмүүжүүлэгч болно гэж боддог” гэж байжээ.
Дуучин Б.Маралжингоо нэгэн цагт реппэр Gee-тэй романслаж байсан ч, тэдний хайр гунигт түүхээр төгссөн тухай реппэр залуу нэгэн дуундаа мөнхрүүлсэнийг уншигч та сонссон л байлгүй дээ.