Монголын хамгийн халуухан бүсгүйчүүдийн нэг бол жүжигчин А.Туяа.
Single ladies цуврал уран сайхны кинонд тоглож олонд илүүтэй танигдсан тэрээр моделийн карьераа эхлүүлсэн гэнэ шүү. Тэрээр U one брэндийн шинэ коллекцийн нүүр царайгаар ажиллаж эхэлсэн бөгөөд цаашид өөртэй нь хамтарч ажиллах байгууллага хувь хүмүүст нээлттэй гэдгээ илэрхийлжээ.
Жүжигчин бүсгүйн хувьд өдгөө 35 настай ганц бие. Хэн нэгэнтэй романс үүсгэж олонд ил гарсан намтар түүнд байдаггүй “цэвэрхэн” нэгэн.
Тэрээр “Хэдийгээр үр хүүхэд маань оройтож байгаа хэдий ч намайг хайрлах, миний хайр халамжийг татах азтай залууг олтолоо хуримлах бодолгүй” гэдгээ ярилцлагандаа дурдсан удаатай.