Монгол Улсын Филармоний гоцлол дуучин Наагий буюу Н.Наранбаатарыг залуусын сэтгэлийг хөвсөлзүүлсэн олон гайхалтай дуугаар нь өнөө цагийнхан мэдэх. Түүнийг урлагийн ертөнцөд хөтөлж оруулсан багш нь Монголын Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог юм.
Наагий анх “Nature sound” студиэс уран бүтээлийн гараагаа эхэлж байсан бол одоо Монголын рок попын ертөнцөд хэдийнээ өөрийн гэсэн байр сууриа олж, түүнийг дууг сонсдог, тоглолтыг нь шимтэн үздэг фэнүүдтэй болсон.
Жааз хөгжмийн хөнгөн хийгээд торгон ая эгшгийн дор хэн хүний сэтгэлийг эзэмдэн дуулагч тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Чинийхээ төлөө аав нь дэлхийг бариултай бол эргүүлэхэд бэлэн” гэжээ.
Өдгөө 38 настай тэрээр үеийнхнийгээ бодвол хожуу гэр бүл зохиож эхнэр авсан. Тиймдээ ч гэр бүлийн үнэ цэнийг илүү ойлгодог халамжит аав, хайртай хань гэдгийг ойр дотныхон нь хэлдэг.