Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Монгол Улсын Ерөнхий сайд орхон аймагт ажиллав
Мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд орхон аймагт ажиллав

Эрхэм админBy Эрхэм админ08/21/2020Updated:08/25/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Батлан хамгаалах яам, Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 186-р анги хамтран зохион байгуулж буй Дайчилгаатай Команд Штабын хээрийн сургууль Орхон аймагт зохион байгуулагдаж байна.

Зэвсэгт хүчний 186-р ангийн цэргийн хээрийн сургалтын талбайд зохион байгуулагдаж буй тус сургуулилтын төгсгөлийн шатны үйл ажиллагаатай танилцахаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр манай аймагт хүрэлцэн ирлээ.
    Ерөнхий сайдыг дагалдан Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Батлан хамгаалахын сайд, генерал Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг нарын албаны хүмүүс хүрэлцэн ирлээ. Тэднийг цэргийн ёслолын хүндэт харуул жагсаж, Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү нарын удирдлагууд угтан авлаа.
     Дайчилгаатай Команд Штабын хээрийн сургууль нь манай аймагт 20 жилийн дараа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд ЗХЖШ-ын дайчилгааны даалгаврын дагуу Орхон аймгаас тодорхой тооны цэргийн бэлтгэл офицер, ахлагч, түрүүч, байлдагчид болон техникийг татан оролцуулжээ.
     Монгол Улсын Их Хурлаас 2018 онд Орон нутгийн хамгаалалтын тухай хууль батлагдсан бөгөөд энэхүү хуулийн дагуу аймаг орон нутгууд “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-г боловсруулсан бөгөөд энэхүү ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа төлөвлөгөөт ажил юм.
    Энэ нь батлан хамгаалах талаар нэгдмэл тогтолцоог бэхжүүлэх, орон нутгийн томилгоот нэгжийн үйл ажиллагааг жигдрүүлэх чухал ач холбогдолтой.
      Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллах үеэрээ Эрдэнэт хотод баригдаж буй орон сууцны 1А хороолол, ЕБ-ын 1-р сургуулийг 928 хүүхэд хүлээн авах хүчин чадлаар өргөтгөх барилгын ажил, “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”-ийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Энэ үеэр  1-р сургуулийг өргөтгөлийн барилгын ажилд дутагдаж буй хөрөнгийг 2021 оны төсөвт тусгаж шийдвэрлэхээр боллоо.
Мэдээллийн төв
Орхон ЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.