Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Үнэнчээр үерхдэг үе үеийн миссүүдийн хэн нь хэрхэн амьдарч байгаа вэ
Папарацци

Үнэнчээр үерхдэг үе үеийн миссүүдийн хэн нь хэрхэн амьдарч байгаа вэ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/26/2020Шинэчилсэн:08/26/2020Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гоо үзэсгэлэнгээрээ үе үеийнхээ бүсгүйчүүдээс тодорч байсан 2001 оны “Монголын сайхан бүсгүй” тэмцээний Танан эрдэнийн өргөмжлөлт мисс М.Сэлэнгэ, 2002 онд Монголын сайхан бүсгүй мисс Шүрэнчимэг, 2003 он миссийн тэмцээнд 15 настайдаа охин оролцож “Ард түмний мисс” болсон Д.Ариунцэцэг, 2005 оны Улаанбаатар хотын гоо бүсгүй, 2007 онд Монголын сайхан бүсгүй Г.Гантуяа нар үе зайгүй үнэнч найзууд.

Өдгөө хэн хэн нь гэр бүлтэй болж, ээж хэмээх эрхэм цолны эзэн болсон ч тэдний үерхэл бат бөх хэвээр үлджээ.

Тэднээс хамгийн амжилттай яваа нь МХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшины гэргий Alpha брэндийн Монгол дахь салбарын эзэн Г.Гантуяа.

Түүнийг Улаанбаатар хотын мисс болсны дараа УИХ-ын гишүүн асан Ц.Баярцогт араас нь хөлөө хугалах шахам гүйж, өдөр бүр сагс дүүрэн сарнай илгээдэг байсан гэх шуум байдаг. Үнэн худлыг хэн мэдлээ. Харин одоогийн нөхөр О.Амартүвшинг шинэхэн бизнесмэн байхад гэр бүлээс гадуур уулзаж, улмаар том хүүгээ төрүүлсэн гэдэг. Тэдний нууц харилцаа хүүг гурван нас хүрэхэд ил болж, улмаар О.Амартүвшины анхны эхнэр Г.Гантуяад “зайгаа тавьж өгсөн” тухай ойр дотныхон нь шивнэлддэг юм билээ. О.Амартүвшин Г.Гантуяа нар 2013 онд сүр дуулиантай хуримлаж, хүлээлтийн хэдэн жилийн шархаа нөхсөн гэхэд болно. Тэд дундаасаа хоёр хүүхэдтэй.

Түүний дараагийнх мисс М.Сэлэнгэ.

Тэрээр цагтаа загварын ертөцийг шуугиулж явсан бөгөөд өөрийн төрсөн дүү М.Хэрлэнгийн хамт “Гоёл-2006” наадмын тайзнаа зэрэгцэн алхаж “Шилдэг загвар өмсөгч” өргөмжлөлийг гардан авч байсан түүхтэй.


Мисс бүсгүйн анхны амьдрал нь бүтэлгүйтэж хүүтэйгээ Герман улсыг зорьсон. Тэрбээр тэнд Герман эртэй хуримлаж, ихэр хүү төрүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Сүүлийн жилүүдэд эх орондоо гэр бүлээрээ амьдарч буй. Гурван хүүгийн ээж мисс бүсгүй өдгөө үл хөдлөх хөрөнгийн Remax компанид ахлах зуучлагч хийдэг.

Хамгийн анх бүрэн тайчсан зургаа олонд дэлгэсэн мисс бол Б.Шүрэнчимэг.

Миссийн тэмцээн, загварын тайзнаа чамлахааргүй амжилт гаргаж явсан сайхан бүсгүй нэг л өдөр нөхрөө даган харийн орныг зорьсон. Түүнийг герман эр дагаад явлаа гэх мэдээлэл ч тухайн үед гарч байв. Харин Шүрээ бүсгүй Германд олон жил IT-гийн чиглэлээр ажилласан Х.Чинбат хэмээх өөрөөсөө насаар ахимаг эртэй гэрлэсэн байдаг. Багагүй хугацаанд Германд амьдарч, гурван ч хүүхдийн ээж болсон тэрбээр эх орондоо ирсэн даруйдаа мартагдах шахсан нэрээ сэргээхээр шаргуу ажиллаж эхэлсэн гэдэг. Халамжтай хань, сайн ээж байхыг үргэлж хичээдэг мисс бүсгүй тэр бүр салонд тухалж, фитнесс рүү гүйгээд байдаггүй гэсэн.

Найзууд дундаасаа хамгийн баян эрчүүдтэй ханилсан ч амьдрал нь гундуухан яваа нь Д.Ариунцэцэг.

Өсвөр насандаа “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Э.Жаргалантай хөтлөлцөн гүйж явсан Д.Ариунцэцэг насанд дөнгөж хүрэнгүүтээ алтны магнатын тогоог барьсан. Топ модель Д.Пүрэвсүрэнгийн орыг шууд эзэлсэн Д.Ариунцэцэг Мянганбаяраас Хайрмаа нэртэй охинтой болсон. Тэд удаан амьдраагүй, загвар өмсөгч Пүрэвдуламд охиныхоо аавыг үлдээгээд охиноо тэвэрсээр одсон гэдэг.
Харин дөрвөн жилийн өмнөөс “баян” Базарын ээлжит эхнэрээр сонгогдож, хамтдаа амьдрах болсон. Нам гүм байсан мисс маань Хайрмаа охиноо охин, хүү хоёр ч дүүтэй болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, гурван хүүхдийн ээж болсон.
Түүний нөхөр “Баян” Базараагийн хувьд анх МУГЖ Д.Оюунтүлхүүртэй нижгэр хурим хийж, Анда нэртэй хүүтэй болсныг хүмүүс сайн мэднэ. Дуучин Д.Оюунтүлхүүр Японд, “Баян” Базараа энд уул уурхайн бизнесээ дөнгөж эхэлж байсан болохоор Япон явах завгүй тусдаа амьдарсаар тэд тус тусынхаа амьдралыг замыг сонгосон билээ.
Түүний дараахан 2010 оны үед Базараа Төрийн соёрхолт Д.Болдын “Захидал” дууны клипэнд тоглодог хөөрхөн охин Э.Оюутай хамтдаа амьдарч хүүтэй болсон. Гэвч Э.Оюу Базар хоёрын амьдрал удаан үргэлжлээгүй. Э.Оюуг Базарын гэрээс явсан уу үгүй юу Д.Ариунцэцэг том охинтойгоо Санзай дахь эдлэнд нь ирж амьдрах болсон. “Баян” Базартайгаа нэр холбогдсоноос хойш Ард түмний мисс Д.Ариунцэцэг ч нам гүм амьдарч байв. Өнгөрсөн жил “Баян” Базараа 21-хэн настай дуучин Б.Аззаяатай хайр сэтгэлийн холбоотой болж тэдний дундаас хүүхэд төрснөөр, Д.Ариунцэцэг гурван хүүхэдтэйгээ төрхөмдөө буцсан байдаг.

шар мэдээ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.