“Авьяаслаг монголчууд” шоунд оролцож, Холливудын ододтой хамтран ажилласан бүжигчин Төөгөө буюу Т.Саруултөгс сүүлийн үед өөрийн цахим хуудсаараа залууст чиглэсэн хувь хүний хөгжлийн талаар лекц унших болсон.
Түүний сүүлд уншсан лекцын тавхан секундын бичлэг нь 2 сая орчим хандалт авчээ. Тиймээс тэрээр үргэжлүүлэн сошиал ашиглан залууст үгээ хүргэх аж.
Монголд гудамжний бүжиг хэмээх чиглэлийг шинэ түвшинд гарахад хүчин зүтгэж яваа бүжигчин Төөгөө өөрийн “116” студийг байгуулсан. Харин сүүлийн үед хувийн бизнестээ түлхүү анхаарал хандуулах болсон. Тэрээр хөгжиж буй оронд төрсөндөө азтай, хаашаа л харна боломж байгааг дагагчиддаа онцлон хэлсэн байна. Харин ямар бизнесийн боломж байгааг дараагийн лекцээрээ хэлэх юм байна.