МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч, Их засаг их сургуулийн өв залгамжлагч, УИХ-ын гишүүн Н.Учралын дүү Н.Ундралыг мэдэхгүй хүн ховор.
Өдгөө 32 настай сэтгүүлч мэргэжилтэй энэ бүсгүй саяхан докторын зэрэг хамгаалж гэр бүл, аав ээжийгээ баярлуулсан байдаг. Ингэснээр тус гэр бүлийнхэн бүгд эрдмийн дээд зэрэг болох доктор цолтой болж байгаа юм.
Н.Ундрал бүсгүй саяхан эмнэлгийн байгууллагын талаарх баримтат нэвтрүүлгийг хөтөлжээ. Тэрээр энэ тухайгаа “Эмч болсон бол иймэрхүү л цагаан халааттай бүсгүй байх байж. Ээж маань намайг эмч болгох гэж хичээсэн ч би сэтгүүл мэргэжилд илүү дурлаж сонгосон байдаг” хэмээн цахим хуудаснаа бичжээ.
Хэрвээ тэр эмч байсан бол ийм бүсгүй байх байжээ.