Мөрөөдлийн театрын тулгын гурван чулууны нэг жүжигчин Г.Алтаншагай сумын цагдаагийн дүрийг бүтээж буй ажээ.
Драмын театраас ажлын гараагаа эхэлсэн тэрээр оногдсон дүрдээ чадварлаг ордог нь “сайн жүжигчин” гэх тодотголыг ард түмнээс хүлээдэг гэхэд болно.
Хэнтий нутгаараа овоглодог Г.Алтаншагай урлагийн салбараас хальж, улс төрийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог. МАН-ын үйл хэрэгт үнэнчээр зүтгэдэг түүнийг “Хүүк ах”, “Оюук найз” нар нь ихээхэн дэмждэг гэсэн.
Сонирхуулахад, түүний бага хүү аавынхаа авъяасыг өвлөж, “Том толгойт дөрвөн найз” хүүхдийн уран сайхны кинонд дүр бүтээж байгаа гэсэн шүү.