Жүжигчин Ч.Ундрал “ХИТ”-ийн Д.Давааням агсны хүү Д.Даваадоржтой дэр нэгтгэж бяцхан охины ижий аав болсон. Тэгвэл ээжтэйгээ усны дусал шиг ижилхэн төрхтэй охин нь аавынхаа хамт блог хөтлөж эхэлжээ.
Энэ тухай Д.Даваадорж “Миний хайр юм шдээ.Хамгийн хөөрхөн мама. Аавтайгаа хамт блог хийж эхэлсэн. Үзээрэй” гэж цахим хуудаснаа бичсэн байна.
Ч.Ундрал өмнөх амьдралын шархаасаа болсон уу, өөрөөсөө насаар залуу шинэ нөхөр болох Д.Даваадоржтой олны өмнө ил гарч гэрэлд цохиулахыг хүсэхгүй байгаа.
Нийгэмд хүмүүжил, боловсрол, үзэл бодлоороо үнэлэгддэг Д.Даваадорж өнгөрсөн жилийн өөрийнхөө төрсөн өдрөөр олноос нууцалсан охиныхоо зургийг ил гаргаж байсан.
Мэдээж төрсөн үр, хайрласан бүсгүйгээ түмнээс нуух шаардлага түүнд байхгүй.