Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Р.Анхням: Бид гэж нэг л хамаг юмаа голсон улсууд болжээ
Папарацци

Р.Анхням: Бид гэж нэг л хамаг юмаа голсон улсууд болжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/29/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бид гэж нэг л хамаг юмаа голсон улсууд болжээ. Нүд, ам бие хаагаа голно. Байгаа амьдрал улс орноо голно.

Монгол хүн байж Монгол хэлээ хүүхдүүддээ сургахгүй. Монгол хэл сурч яах юм бэ гэх жаахан хүүхдийг олон сонссон.Бид өөрсдөө ингэж сэтгэж ярьж байгаа болхоор л хүүхдүүд ингэж ярьж байгаа юм.

Боловсролын систем муу замбараагүй гэдэг нь үнэн боловч бид өөрсдөө ийм бодолтой байгаа цагт энэ системийг сайжруулахын төлөө тэмцэхгүй энэ нь өөрчлөгдөхгүй л дээ. Ямар нэгэн гадаад хэлний төлбөртэй төлбөргүй сургуульд сүйд майд болоод оруулна.Анхнаасаа Монголоо таньж мэдээгүй өөрийн үндэстнийхээ соёл уламжлал, ухаан, бахархалыг угаас нь судалж мэдээгүй ойлгох боломж нь олдоогүй хүмүүс чинь анх хэлд орсон улсынхаа уламжлалыг дагаж хүмүүжилгүй яахав дээ.Бидэнд ямар ч үндэстний дархлаа байхгүй. Тэгсэн хирнээ аман дээрээ айхтар эх оронч. Ямар нэг гадны нөлөөнөөс улсаа хамгаалах гээд цахим сүлжээгээр харааж зүхээд л байх шиг байгаа юм. Үнэндээ эх орондоо дайсагнаж байгаа хүмүүс нь Монгол хүн өөрөө. Бидний буруу хандлага буруу бодол. Гаднаас буу зэвсэг барьж орж ирээд улс гэр үймүүлэх гээд байгаа юм байхгүй л дээ. Эх оронч хүн юм бол эх хэлээ, газар нутгаа, соёл заншлаа хамаг бүхнийхээ дээр дээдлэх хэрэгтэй баймаар юм. Гадаад хэл суралгүй яахав.Гэхдээ сурч эхлэх нас гэж байдаг байлгүй дээ.

Төрөлх хэлээрээ ярьж бичиж сураагүй хүн гадаад хэлийг унаган хэл шигээ гарамгай сурвал тэр хүн гадаад хэл сурсан хүн биш гадаад хүн л болчих юм шиг санагддаг даа.

шар мэдээ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.