Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Шинээр ашиглалтад орж буй сургууль, цэцэрлэгүүдийн ажлын явцыг шалгав
Мэдээ

Шинээр ашиглалтад орж буй сургууль, цэцэрлэгүүдийн ажлын явцыг шалгав

Эрхэм админBy Эрхэм админ08/29/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан шинээр ашиглалтад орж байгаа сургууль, цэцэрлэгийн ажлын явцыг шалгаж, өнөөдөр Баянзүрх дүүрэгт  ажиллалаа.

Улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 2020 онд нийслэлд 35 сургууль, 60 цэцэрлэг, дөрвөн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, таван спорт заал, насан туршийн боловсролын нэг төв, нийт 105 боловсролын байгууллагын барилга барихаар төлөвлөсөн юм. Дүүрэг хороо бүрт сургууль цэцэрлэг байгуулах зорилтын хүрээнд энэ жил нийслэлд 19 цэцэрлэг, 10 сургуулийн барилга ашиглалтад оржээ.Цаашид 10 гаруй сургуулийн өргөтгөл, 20 гаруй цэцэрлэгийн барилгыг шинээр болон өргөтгөж барьж байна.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 920 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга 75 хувийн гүйцэтгэлтэйгээр баригдаж байна. Тус сургуулийн барилгыг “Неман констракшн” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ оны 12 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Барилгын ажлын явц хэвийн үргэлжилж байгаа боловч, гадна дэд бүтцийн зураг төслийг магадлалаар батлуулаагүйн улмаас дулаан, цахилгаан татах боломжгүй байгаа талаар гүйцэтгэгч компанийн зүгээс учирлав.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан ажлын уялдаа холбоогоо сайжруулж, хурдан хугацаанд ажлаа дуусгахыг холбогдох албаныханд санууллаа. Тэрбээр ирэх сарын 5-ны өдрөөс өмнө яаралтай гадна дэд бүтцийн зураг төслийг батлуулж,магадлалаар оруулаад дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхийг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалтын алба болон гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг болгов.

Тус дүүрэгт 320 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, 640 хүүхдийн суудалтай олон улсын сургалттай “Монгол тэмүүлэл” сургуулийн барилга баригдаж буй юм. Он дамжин хэрэгжих барилгын ажлуудыг чанартай хийж гүйцэтгэхийг хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан санууллаа.

960 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжин клубын хойд хэсэгт БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 960 хүүхдийн хүчин чадалтай 147 дугаар сургууль шинээр баригдаж ашиглалтад орлоо. Тус хороонд улсын цэцэрлэг сургуульгүй учраас хорооны хүүхдүүд Амгалан цогцолбор,  14 дүгээр сургууль, 97 дугаар сургууль, 53 дугаар сургууль, 44 дүгээр сургууль, Баянзүрх цогцолбор сургуулиудад хуваагдаж суралцдаг байжээ. 147 дугаар сургууль ашиглалтад орсноор хүүхдүүд хол явах шаардлагаггүй болж, харъяаллын дагуу сургуульдаа суралцах боломжтой болж байгаа юм. Одоогийн байдлаар 1100 гаруй хүүхэд бүртгүүлсэн байна. Нийт 150 гаруй багш, ажилтан тус сургууль нь сагсан бөмбөг, хөл бөмбөгийн иж бүрэн талбайг тохижуулжээ.

2020-2021 оны хичээлийн шинэ жил эхлэхэд гадна дэд бүтцийн ажил удаашралтай, түр шугамаас дулаан цахилгаанаа хэрэглэдэг учраас тоног төхөөрөмж ажилууллахад хүчин чадлаа дийлэхгүй байгааг сургуулийн захирал Н.Цэвэлмаа тайлбарлав.

Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан  дулааны шугам сүлжээтэй холбоотой асуудлыг нийслэлийн Боловсролын газар, Захирагчийн ажлын алба, Нийгмийн бодлогын хэлтэс хамтран яаралтай шийдвэрлэх үүргийг албаныханд өглөө. Хичээлийн шинэ жил эхлэхэд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахыг  нэн түрүүнд тавьж ажиллахыг сургуулийн захиргаанд сануулав.

Тэрбээр хэлэхдээ “Хятадын Засгийн газраас сургуулийн барилгыг бариад өгсөн байхад бид ажлын уялдаа холбоогүйн улмаас бүтэн сургуулийн асуудлыг цалгардуулж ирсэн байна. Тиймээс Барилгын хөгжлийн төв, Нийгмийн бодлогын хэлтэс,Боловсролын газар хамтран ажлын хэсэг гарч яаралтай энэ сургуулийн дулааны шугам, цахилгааны асуудлыг шийдвэрлэ. Ажлын уялдаа холбоогоо сайжруул. Шинээр ашиглалтад орсон бүх сургууль , цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг нарийн шалгаж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж ажилла. Ажлын уялдаа холбоогүйн улмаас хугацаа алдсан ажлуудыг эрчимтэй дуусга” хэмээлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НЗДТГ шар мэдээ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.