Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Ж.Алтаншагай: Миний эхнэр хамгийн том ажил хийдэг
Мэдээ

Ж.Алтаншагай: Миний эхнэр хамгийн том ажил хийдэг

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/30/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Фантастик” продакшны жүжигчин Ж.Алтаншагай “37 дугаар точка”, “Маш нууц”, “Байтаг Богд”, “Зүрхний хилэн”, “Миний ах атаман”, “Том толгойтын романс” киноны гол дүрүүдэд тоглосон сайн жүжигчин.

Үүнээс гадна хувийн амьдрал нь жигдэрч, дөрвөн хөөрхөн охины аав. Жүжигчин Ж.Алтаншагайгийн гэргий Алдарт эхийн одон авч, “Алдарт эцэг” болсон. Ж.Алтаншагай 1986 оны 6 дугаар 17-нд төрсөн, анх 20 насандаа ихэр охины аав болжээ.

Тэрээр энэ тухайд “Эрэгтэй хүний авдаг анхны мэдрэмжүүд дундаас хамгийн гоё нь аав болох мэдрэмж. Би маш их айж байсан. Хорин настайдаа хоёр ихэр охинтой болсон. Нэг ч удаа хариуцлагаас бултах бодол төрж байгаагүй. Эцэг болох амархан, аав болох хэцүү” гэжээ.

Ингэхдээ “Эр хүн бол маш тэвчээртэй байх хэрэгтэй. Амьдралд юу эс тохиолдох билээ. Бид хоёрт анх амьдрах байр байгаагүй. Мөнгө ч байгаагүй, юу ч байгаагүй. Би өөрөөсөө маш их ичиж байсан. Заримдаа айлын банз хулгайлах үе ч гарч л байсан. Хүүхдэдээ хэрэглэсэн памперсыг нь эргүүлээд хэрэглүүлж байхдаа би маш их харамсаж байсан. Гэхдээ хичээсэн, болсон. Өдөр шөнөгүй хөдөлмөрлөх болсон. Хүүхдүүдээ амгалан унтаж байхыг нь харах хамгийн сайхан. Найз охиноо хүүхэдтэй нь хаячихсан залуу харж байвал нэг л юм хэлье. Хүүхдээ гаргаад хоол идээд сууж байгааг нь л хар. Чи тэндээс маш том юм мэдэрнэ дээ. Өөрөө ээжээс төрсөн бол эргүүлээд эмэгтэй хүнийг хайрлах хэрэгтэй. Аав болж чадахгүй юм бол яах гэж айлын охиныг эргүүлээд байгаа юм бэ?

Энэ надад их эмзэг тусдаг. Миний эхнэр хамгийн том ажил хийдэг. Хүүхдүүдээ хардаг. Биеэ хувааж дөрвөн охин төрүүлж өгсөн хүнээс би юу хүсэх билээ. Түүний хажууд миний хийж байгаа ажил өчүүхэн жижиг зүйл. Би түүгээр маш их бахархаж явдаг” хэмээн ярьж байжээ.

шар мэдээ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.