Эрх хонгор дуу, гэнэн яриатай Т.Номин анх загварын тайзан дээр алхаж явахдаа олж авсан Мино нэрээрээ өдгөө олонд танигдаж “Хатариш” дууныхаа нэрээр овоглогдсоор ирсэн.
Амьдралдаа гурван залуутай л байсан хэмээн ам алдсан дуучин, жүжигчин Мино бизнесийн удирдлага чиглэлээр сурч төгссөн гэдэг. Мэргэжлээ ажил болгож яваа тэрээр өдгөө үл хөдлөх зуучлалын Remax компанид агент хийдэг гэсэн.
Зургаан жилийн өмнө хүүгээ төрүүлснийхээ дараа нэлээдгүй жин нэмж өнгө алдаад байсан тэрээр сүүлийн хоёр жилд эрчимтэй гоолигжсон гэхэд болно.
Үүнийгээ батлах мэт өөрийн цахим хуудаснаа дотуур хувцастай гэрэл зургаа мэр сэр оруулж гайхуулах болсон гэнэ лээ.
Цагтаа “Sound of kiss” охидын хамтлагт дуулж, “Эмоци” продакшнд харьяалагдаж амжилттай явсан тэрбээр Дамбын Хишгээгийн бэр болсноороо амьдралдаа хар бараан дурсамж үлдээсэн гэхэд хилсдэхгүй биз ээ.
Нас богинотой цуутай гэрлэлтээсээ хойш ганц бие ээжийн амьдралаар нам гүмхэн амьдрах болсон Мино одоог хүртэл single mom.