УИХ-ын гишүүн Н.Учралын гэргий Ч.Сэлэнгэ сошиалд идэвхитэй нэгэн. Тэрээр сошиалын найзууддаа хандаж, хүн гэдэг доллар биш, та ч надад би ч танд таалагдах албагүй.
Тиймээс таалагдахгүй бол, өөрөө сайн мэдэхгүй бол алив муу үгээр нэгнээ доромжилж өөрөө сөрөг энерги бүү цуглуулаарай хэмээн зөвлөжээ. Дашрамд дуулгахад, Их засаг их сургуулийнхаа салбар хариуцсан захирлын алба хашдаг Ч.Сэлэнгэ гадаад орнууд руу ажил албаар явах нь элбэг. Сайхан төрсөн түүнийг Европт албан томилолтоор явж байхад сэтгүүлийн модельтэй андуурсан явдал гарсан ч байсан гэнэ лээ.
Н.Учрал Ч.Сэлэнгэ нар гадаадад оюутан байхдаа танилцаж, танилсан төдийгүй гэр бүл гурван хүүхэдтэй. Монголын сайхан хосоор нэрлэгддэг.