Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо сүүлийн хэдэн жил эгч дүүсээрээ гангарах болсон. Өдгөө тэдний эгч дүүс Уянхолбоо, Уранхолбоо, Номинхолбоог танихгүй хүн үгүй. Яг л Америкийн “Кардашьян гэр бүл”-ийнхэн шиг.
Энд тэнд болж буй арга хэмжээ, рекламны зураг авалт, амралт сувилал гээд бүх л газар хоорондоо “хэлхэлдээд” явж байгаа харагддаг
Тэднээс Ч.Уянхолбоо нь даруу төлөв зан чанарыг илэрхийлдэг бол Ч.Уранхолбоо эрч хүчтэй цоглог, Ч.Номинхохолбоо нь тачаангуй дүр төрхийг харуулдаг.
Тэдний дор Ч.Ганхолбоо гэх залуу байдаг ч түүнийгээ ил гаргаад байдаггүй. Албан бус эх сурвалжийн мэдээллээр, тэдний дээр нэг ах байдаг ба гашуун нясуун юманд шунаж дурладаг учраас мөн л ил гаргадаггүй гэдэг.
Ямартаа ч, охид хүүхнүүдээрээ онцгойрдог “холбоо” гэр бүлийхэндээ сайн сайныг ерөөе.