Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Ногоон байгууламж эвдэж, сүйтгэсэн компаниудаар нөхөн сэргээлт хийлгэнэ
Папарацци

Ногоон байгууламж эвдэж, сүйтгэсэн компаниудаар нөхөн сэргээлт хийлгэнэ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/31/2020Шинэчилсэн:09/03/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Орхон аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр хуралдлаа. Хуралдааныг аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал удирдан явууллаа.

Шуурхай зөвлөгөөнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва оролцож цаг үеийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлэх, чанартай гүйцэтгүүлэх талаар анхаарч ажиллахыг санууллаа.
   Хуралдаанд 70353511 дугаарт ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт, үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулж, зарим хэлтэс агентлагийн дарга нар  цаг үеийн мэдээлэл хийлээ.
Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан хүүхэд багачууд иргэдийн аюулгүй байдлын үүднээс гэр хороолол, байр хоорондын болон сургууль, цэцэрлэгийн тоглоомын талбайд үзлэг шалгалтыг хийж зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна.
     Мөн Аймгийн хэмжээнд шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссын 2020 оны 27 дугаар хурлын шийдвэр, 2020 оны 02 дугаар албан даалгавар, аймгийн Засаг даргын 2020 оны А/484 дүгээр захирамжаар баталсан ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэн хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан нийт 65 сургууль, цэцэрлэгийн 362,976 м.кв талбайд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгууллаа. Ариутгал халдваргүйтгэлийн ажилд давхардсан тоогоор 180 ажилтан, албан хаагч, 4 автомашин, 20 гаруй багаж хэрэгслийг ашигласан байна.
    Хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэх явцдаа ногоон байгууламж сүйтгэсэн аж ахуйн нэгж, байгууллагад холбогдох арга хэмжээ авч нөхөн сэргээлт хийлгэх мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар анхааруулж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Ногоон байгууламжийг эвдэж сүйтгэсэн газруудын судалгааг гаргаж нийт 120 м.кв талбайг нөхөн сэргээх шаардлагатай болохыг тогтоож тухайн байгууллагаар нь нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэхээр ажиллаж байна.
     2020 оны хөрөнгө оруулалтаар Авто замыг халуун асфальтаар нөхөх ажил нийт  1042 м.кв газар хийгдэхээр төлөвлөгдсөн. Үүнд, Дэнж багийн төв зам, Их Залуу багийн 15 дугаар сургуулийн урд талын авто зам, Шанд багийн 17 дугаар сургуулийн урд талын авто зам, Нэгдсэн эмнэлэг, Кувейтын гудамжны авто замуудын хагаралтай газруудад авто замын нөхөөсийн ажил хийгдэж байна. Уг ажлыг гүйцэтгэгчээр  “Нобль роуд” ХХК ажиллаж байгаа юм.
                                                                                                                                                          Мэдээллийн төв
Орхон ЗДТГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.