Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Засаг даргын зөвлөл хуралдлаа
Папарацци

Засаг даргын зөвлөл хуралдлаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ09/03/2020Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Орхон аймгийн Засаг даргын зөвлөлийн 2020 оны 8-р хуралдаан өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар орон нутгийн 2020 оны төсөвт тодотгол хийх тухай, Газрын харилцааны талаар 2020 онд баримтлах үйл ажиллагааны чиглэлд өөрчлөлт оруулах тухай тус тус хэлэлцлээ.

Төсвийн тухай хуулийн дагуу дээд шатны төсөвт тодотгол хийсний улмаас Орон нутгийн төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага гарчээ. Иймд Орон нутгийн төсвийн орлого зарлагыг бууруулан батлах талаар Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга С.Бямбацэцэг танилцууллаа.

 

Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, короновирус цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардлагатай зарим зардалд төсөв хөрөнгө хуваарилах, цар тахлын улмаас хэрэгжих боломжгүй зарим төсөл арга хэмжээний зардлыг хасч шаардлагатай арга хэмжээний хөрөнгийг нэмэгдүүлэхээр төлөвлөснийг зөвлөлийн гишүүд баталлаа.

Орхон аймгийн ГХБХБ-ын газарт шинээр найман байршилд үйлдвэрлэл үйлчилгээ, орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлэх саналыг ГХБХБ-ын газрын дарга Д.Цолмон танилцууллаа. Тодруулбал иргэдээс Цагаанчулуут багт орон сууц барих хүсэлт 1 байршилд, Цагаанчулуут, Их залуу, Зэст багуудад худалдаа үйлчилгээний чиглэлээр 5 байршилд, Уурхайчин багт зочид буудал, үйлдвэрлэлийн чиглэлээр нэг нэг санал ирсэн байна.

Зөвлөлийн зарим гишүүд Орхон аймагт худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй газрууд олон байгаа тул одоо шинээр байгуулагдах барилгуудын зориулалтыг өөрчлөх санал дэвшүүллээ. Энэхүү саналыг хавсарган аймгийн иргэдийн хурлаар хэлэлцэж, батлах юм.

 

 мэдээллийн төв

Орхон ЗДТГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.