Гадаа хүйтэн байхад гэрийн халуун хоол шиг сайхан зүйл гэж хаана байна. Иймд та бүхэндээ Амралтын өдөр гэр бүлээрээ битүү чанагчид хийж идэх амтат гуляш хийх жорыг хүргэхээр бэлтгэлээ.
Битүү чанагчид амтат гуляш
Орц:
Мах – 0.5 кг;
Сонгино – 1 ширхэг;
Улаан лоолийн паст – 2 хоолны халбага
Цөцгий – 4 хоолны халбага
Ус
Давс, чинжүү, тос – хүссэн хэмжээгээр
Хийх дараалал
Хийх дараалал
Мах, сонгиноо жижиглэн хирчинэ
Битүү чанагчаа тослоод махаа хийж 3 минут хуурна
Дараа нь сонгино, давс, чинжүүгээ хийнэ
Үүний дараа улаан лоолийн паст болон хүссэн амтлагчаа нэмнэ
Эцэст нь шөлөө хийж таглаад 40 минут чанасны эцэст амтат гуляш бэлэн болно
Сайхан хооллоорой!