Жүжигчин Тэмка буюу С.Тэмүүжинг уншигчид андахгүй билээ. Тэгвэл тэрбээр цоглог нь дэндсэн залуу, Бүүм таун хамтлагийн дууч, Эмоци хамтлагийн Тэмка гээд олон нэрээрээ эчнээ танил болсон нэгэн.
Заяаны ханиараа мэргэжил нэгт алаг нүдэн Г.Нарансолонгыг сонгосон. Таван насны зөрүүтэй хосууд нэг охинтой байсан бөгөөд хамтын амьдралаа холбон хүү, охиноор бүл нэмсэн билээ. Тун амжилттай яваа залуу хосууд орлогоороо үеийнхэн дундаа дээгүүрт бичигдэг гэнэ.Жүжигчин С.Тэмүүжин цахим хуудаснаа”Надад муу явах эрх байхгүй.Учир нь би эцэг хүн аав хүн…Үр хүүхдүүдээ сайн сайхан яваасай гэсэн бусад аавын л адил хичээж яваа….Надад алдаа гаргах эрх байхгүй.Учир нь үр хүүхэд минь надаас хойш үлдэнэ шүү дээ…Тэмка” хэмээсэн байна.
Ингээд тэдний гэр бүлийн аз жаргалтай агшинг шингээсэн гэрэл зургаас нь хүргэж байна.