Хошин урлагийн “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг ганц бие ээжийн амьдралаар сүүлийн гурван жил амьдарч байгаа. Тэрээр нэгэн үе залуусыг байлдан дагуулж явсан “Outlaw“ хамтлагийн гишүүн Чинзоотой эхнэр нөхөр бололцож, хөөрхөн гүнжтэй болсон.
Гэвч Чинзоо мөрийтэй тоглоомонд донтож,их хэмжээний мөнгөний асуудалд орооцолдсон учир тэд хоёр тийш болсон.
Өнгөрсөн жил дуучин Г.Чинзориг тайлбар хийн алдаагаа засч эхнэр охин хоёроо эргүүлэн авахын төлөө Солонгос улсад ажиллаж амьдарч буйгаа мэдэгдсэн. Харин энэ жил эх орондоо бүр мөсөн ирж хоолны ресторан амжилттай ажлуулж эхэлсэн. Гэвч жүжигчин бүсгүй нөхрөө уучлахыг хүссэнгүй.
Хэн хэн нь тус тусынхаа зам мөрийг хөөхөөр шийдсэн байдаг.
Жүжигчин Б.Ариунцэцэгийг эргүүлэх харчуул олон байдаг ч жүжигчин бүсгүй дараагийн амьдралдаа яарахгүй байгаагаа илэрхийлсээр ирсэн. Харин өнгөрсөн хавраас эхлэн сагс дүүрэн сарнай, баглаа дүүрэн цэцэг бэлэнд авснаа зарлаж, цэцэг илгээсэн хүмүүнд баярласан сэтгэлээ илэрхийлэх болжээ.